-Reset+

Psalm 87

1 1. Түүний суурь ариун ууланд бий.
2 ЭЗЭН Сионы дааман хаалгуудыгИаковын оршин суух газруудаас илүүгээр хайрладаг.
3 Бурханы хот оо,Чиний талаар алдартай юмс яригддаг.Села
4 “Намайг мэдэгчдийн дунд би Рахаб болон Вавилоныг дурдана.Харагтун, Филист ба Тир Етиопын хамт«Энэ нэгэн тэнд төрсөн» гэнэ”.
5 Харин Сионы тухай“Энэ хүн ба тэр хүн түүний дотор төрсөн” гэж хэлэгдэнэ.Хамгийн Дээд Нэгэн Өөрөө түүнийг байгуулна.
6 ЭЗЭН хүмүүсийг бүртгэх үедээ тоолж,“Энэ нэгэн тэнд төрсөн” гэнэ.Села
7 Тэгээд дуулдаг хүмүүс лимбэ тоглодог хүмүүсийн хамт“Миний бүх эх булгууд чамд бий” гэнэ.