Дуулал
Psalm 62
1 1. Миний сэтгэл Бурханыг л чимээгүй хүлээнэ.Миний аврал Түүнээс юм.
2 Ганцхан Тэр л миний хад, миний аврал,Миний бат цайз юм. Би ихээр ганхахгүй.
3 Нурж буй ханыг, ганхаж буй хашааг мэтАлах гэж та нар бүгдээрээХэдий болтол хүн уруу довтлох вэ?
4 Тэд түүнийг өндөр байр сууриас нь унагахаар л хуйвалдав.Тэд худал хуурмагт баясдаг.Тэд амаараа ерөөдөг,Гэвч дотроо хараадаг юм.Села
5 Сэтгэл минь, Бурханыг л чимээгүй хүлээ,Учир нь миний найдвар Түүнээс юм.
6 Зөвхөн Тэр л миний хад, миний аврал,Миний бат цайз юм. Би ганхахгүй.
7 Миний аврал болон алдар Бурханд байдаг.Миний хүч чадлын хад, миний хоргодох газар Бурханд байдаг.
8 Хүмүүс ээ, хэзээд Түүнд итгэ.Түүний өмнө зүрхээ нээ.Бурхан бидэнд хоргодох газар юм.Села
9 Харц ард бол хоосон, язгууртнууд бол худал юм.Дэнслэн үзвээс тэд нийлээд амьсгалаас ч хөнгөн.
10 Хавчлага дарлалд бүү итгэ,Дээрэм тонуулд ч дэмий бүү найд.Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо.
11 Бурхан нэг удаа айлдсан.Хүч чадал бол Бурханых гэдгийг би хоёр удаа сонссон.
12 Эзэн, хайр энэрэл ч Таных.Учир нь Та үйлдсэнийх нь дагуу хүн бүрд хариулдаг.