-Reset+

Psalm 55

1 1. Бурхан, залбиралд минь чих тавиач.Намайг гуйхад бүү нуугдаач.
2 Намайг анхааран сонсож, надад хариулаач.Би гомдол дотроо шаналж, үнэхээр санаа алдаж байна.
3 Энэ нь дайсны дуу болонХорон муу хүний дарамтаас болсон болой.Учир нь тэд надад хор хөнөөл авчирдаг бөгөөдУур дотор тэд намайг үзэн яддаг.
4 Миний дотор зүрх минь шимширч,Үхлийн аюулууд ч намайг нөмөрсөн.
5 Айдас, чичрэл надад ирж,Би аймшигт автжээ.
6 “Би тагтаа шиг жигүүртэй байсан ч болоосой!Тэгвэл би зайлан нисэж, амрахсан.
7 Харагтун, би алс хол дайжиж,Цөлд саатан суух байсан.Села
8 Би хуй салхи, шуурганаасХоргодох газар уруугаа яаран очих байсан” гэж би хэлэв.
9 Би хотод хүчирхийлэл болон маргааныг харсан учирҮймүүлээч, Эзэн, тэдний хэлүүдийг хутгалдуулаач.
10 Тэд өдөр, шөнөгүй хэрмэн дээгүүр нь тойрон явдаг бөгөөдТүүний дотор гэм буруу болон худал байдаг.
11 Түүний дотор сүйрэл бий.Дарлал болон мэхлэл гудамжнаас нь салдаггүй.
12 Учир нь энэ бол намайг доромжилдог миний дайсан биш билээ.Тийм байсан бол би тэсэхсэн.Мөн энэ нь миний эсрэг өөрийгөө өргөмжилдөг намайг үзэн ядагч ч биш.Тийм байсан бол би түүнээс нуугдахсан.
13 Гэвч энэ бол надтай нэг зиндаатай хүн болох чи,Миний анд нөхөр бөгөөд миний дотнын найз билээ.
14 Бид хамтдаа амттай яриа дэлгэж,Бурханы өргөөнд олон хүмүүсийн дундуур алхаж байсан.
15 Тэдэн дээр үхэл гэнэт ирэг.Тэд Үхэгсдийн орон уруу амьдаараа яваг.Учир нь бузар муу нь тэдний амьдардаг газар, тэдний дунд байна.
16 Би Бурханыг дуудаж, ЭЗЭН намайг аварна.
17 Үдэш, өглөө болон үд дунд ч би гомдоллон, үглэх бөгөөдТэрээр дууг минь сонсоно.
18 Надтай тэмцэлдэгч тэд олон учраасТэр сэтгэлийг минь миний эсрэг буй тулалдаанаас амар тайвнаар аварна.
19 Эртнээс сэнтийд залран буй нэгэн болохБурхан сонсоод тэдэнд хариулна.СелаТэд өөрчлөгддөггүй бөгөөд Бурханаас эмээдэггүй.
20 Тэр өөртэй нь амар тайван байгчдын эсрэг гараа сунгажээ.Тэр өөрийн гэрээг зөрчжээ.
21 Түүний яриа цөцгийн тосноос ч ялдам байсан,Харин зүрхэнд нь дайсагнал байв.Түүний үгс тосноос ч уян зөөлөн байсан,Гэвч тэд сугалсан илд мэт байв.
22 Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө.Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй.
23 Харин ч, Бурхан, Та тэднийг сүйрлийн нүхэнд унагана.Цус урсгагч, мэхлэгч хүмүүс насныхаа хагасыг ч наслахгүй.Харин би Танд итгэх болно.