Дуулал
Psalm 50
1 1. Хүчит Нэгэн, Бурхан, ЭЗЭН айлдаж,Нар мандахаас жаргах хүртэлх газар дэлхийг дуудсан.
2 Үзэсгэлэнгийн дээд болох СионоосБурхан гэрлээ цацруулсан.
3 Бидний Бурхан ирээд бүү дуугүй байг.Түүний урд талд гал шатаж,Эргэн тойронд нь салхи шуурга шуурна.
4 Тэр Өөрийн хүмүүсийг шүүхийн тулдДээд тэнгэрт болон газар дэлхийг дуудаж
5 “Миний бурханлаг хүмүүсийг Над уруу цуглуул.Тэд тахилаар дамжуулан Надтай гэрээ хийсэн юм” гэдэг.
6 Тэнгэрүүд Түүний зөв шударгыг тунхагладаг,Учир нь Бурхан Өөрөө шүүгч юм.Села
7 “Сонсогтун, Миний хүмүүс ээ, би ярих болно.Израиль аа, Би чиний эсрэг гэрчилнэ.Би бол Бурхан, чиний Бурхан билээ.
8 Би чиний тахилуудаас болж чамайг зэмлэхгүй бөгөөдЧиний шатаалт тахилууд ч үргэлж миний өмнө байдаг.
9 Би чиний гэрээс залуу бухыг ч,Чиний хашаанаас хуцыг ч авахгүй.
10 Учир нь ойн амьтан бүр,Мянган толгодод бэлчдэг мал сүрэг Минийх юм.
11 Би уулын шувуу бүрийг мэддэг бөгөөдХээр талд хөдөлдөг бүхэн Минийх юм.
12 Би өлссөн байсан ч чамд хэлэхгүй байсан.Учир нь дэлхий болон түүний агуулдаг бүхэн Минийх юм.
13 Би бухнуудын махыг идэж,Хуцнуудын цусыг уух гэж үү?
14 Бурханд талархлын өргөлийг өргөж,Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.
15 Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд.Би чамайг аврах бөгөөдЧи Намайг хүндэтгэх болно”.
16 Харин хорон муу хүнд Бурхан айлдахдаа“Миний тогтоолуудыг зарлан,Миний гэрээг амандаа байлгах ямар эрх чамд байна вэ?
17 Чи сахилгажуулалтыг үзэн ядаж,Үгсийг минь үл тоодог.
18 Чи хулгайчийг харахдаа түүнд баярладаг бөгөөдЧи завхайрагчидтай нэгддэг.
19 Чи амаа бузар мууд өгдөг бөгөөдЧиний хэл заль мэхийг зохиодог.
20 Чи сууж, ах дүүсээ муулан ярьдаг.Чи өөрийн эхийн хүүг гүтгэдэг.
21 Чамайг эдгээрийг хийхэд Би дуугүй байсан.Чи Намайг өөртэйгөө адил гэж бодсон.Би чамайг зэмлэж,Нүдний чинь өмнө хэргийг чинь дараалан байрлуулна.
22 Бурханыг мартагч та нар аа, одоо үүнийг бодогтун,Эс тэгвэл Би тастчин хаях бөгөөд та нарыг аврах хүн үгүй байна.
23 Талархлын тахилыг өргөгч нь Намайг хүндэтгэдэг.Үйлс замналаа засагч хүндБи Бурханы авралыг үзүүлнэ.”