Дуулал
Psalm 102
1 1. Өө, ЭЗЭН, миний залбирлыг сонсооч!Миний тусламж гуйсан хашхиралт Танд хүрэг.
2 Зовлон бэрхшээлийн минь өдөр надаас нүүрээ бүү нуугаач.Над уруу чихээ хандуулаач.Миний дуудах өдөр надад хурдан хариулаач.
3 Учир нь миний өдрүүд утаа шиг замхарсан бөгөөдЯснууд минь ч цуцал мод шиг шатсан.
4 Зүрх минь зүлэг ногоо шиг ширх хорхойд баригдаж, хагдарсан.Би талхаа идэхээ ч үнэхээр мартсан.
5 Ёолох дууны минь чангаас болжЯс минь маханд минь наалдав.
6 Би хээр талын хотон шувуутай ижилссэн.Би зэлүүд нутгийн шар шувуу шиг болсон.
7 Би сэрүүн хэвтдэг,Би дээвэр дээрх ганцаардсан шувуу шиг болсон.
8 Миний дайснууд намайг өдөржингөө буруутгасан.Надад хорссон хүмүүс миний нэрийг хараалд ашигласан.
9 Учир нь би үнсийг талх шиг идэж,Уух усаа нулимстайгаа хольсон нь
10 Таны зэвүүцэл болон Таны хилэнгээс болсон юм.Учир нь Та намайг дээш өргөөд, шидсэн.
11 Миний өдрүүд уртассан сүүдэр шиг бөгөөдБи өвс шиг гандан хатаж байна.
12 Харин ЭЗЭН Та мөнхөд оршдог,Таны нэр ч үеийн үед байдаг.
13 Та босож, Сионыг өрөвдөнө.Учир нь түүнийг нигүүлсэх цаг одоо ирлээ,Тогтоосон цаг ирлээ.
14 Таны зарц нар түүний чулуунд үнэхээр баярлаж,Түүний тоос шороог ч өрөвддөг.
15 Ингээд үндэстнүүд ЭЗЭНий нэрээс,Дэлхийн бүх хаад Таны алдраас эмээнэ.
16 Учир нь ЭЗЭН Сионыг босгон байгуулжээ.Тэр Өөрийн цог жавхлангийн дунд үзэгдсэн.
17 Тэрээр үгээгүйчүүдийн залбирлыг хүлээн авч,Тэдний залбирлыг жигшдэггүй.
18 Хожим бүтээгдэх хүмүүс ЭЗЭНийг магтахын тулдЭнэ нь ирэх үеийнхний төлөө бичигдэнэ.
19 Учир нь Тэр Өөрийн ариун өндөрлөгөөс харсан.Тэнгэрээс ЭЗЭН газар дэлхийг ширтсэн.
20 Энэ нь хоригдлын ёолохыг сонсож,Үхлийн ял авсан хүмүүсийг чөлөөлөхийн тулд юм.
21 Ингэснээр Сионд ЭЗЭНий нэрийг,Иерусалимд Түүний магтаалыг
22 Хүмүүсийг хамтдаа ирж,ЭЗЭНд үйлчлэхээр хаанчлалуудыг цуглахад тунхаглах ажгуу.
23 Тэрээр зам зуур миний хүч чадлыг сулруулсан.Тэр миний өдрүүдийг богиносгосон.
24 Би “Бурхан минь ээ, өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач.Таны жилүүд үеийн үед байдаг юм.
25 Та эрт үед газар дэлхийн суурийг тавьсан.Тэнгэрүүд ч Таны гарын бүтээл юм.
26 Тэд ч сөнөнө, харин Та мөнх оршино.Тэдгээр нь бүгд өмсгөл шиг элэгдэнэ.Хувцас шиг Та тэднийг солих бөгөөд тэд ч солигдоно.
27 Гэвч Та хэвээрээ болоодТаны он жилүүд төгсөхгүй.
28 Таны зарц нарын үр хүүхдүүд үргэлжлүүлэн амьдарч,Тэдний үр удмууд Таны өмнө бат зогсоно” гэдэг.