-Reset+

Psalm 35

1 1. ЭЗЭН, надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч.Надтай тулалдагчидтай тулалдаач.
2 Халхавч, бамбайгаа баринНадад туслахаар босооч.
3 Намайг мөрдөгчидтэй тулгарахаар жад, сүхээ сугал.Миний сэтгэлд хандан “Би бол чиний аврал!” гэж хэл.
4 Миний амийг хайгчдыг шившиг болгож, ичгүүрт унагаагаач.Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг буцааж, дорд болгооч.
5 Тэднийг ЭЗЭНий тэнгэр элчээр туугдаж буй,Салхинд хийсэх будааны хальс мэт болгооч.
6 ЭЗЭНий тэнгэр элчээр тэднийг хөөлгөнЗамыг нь харанхуй, халтиргаатай болгооч.
7 Учир нь ямар ч шалтгаангүйгээр тэд намайг барихаар тор тавьсан,Ямар ч шалтгаангүйгээр тэд миний сүнсэнд нүх ухсан.
8 Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж,Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг.Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач.
9 Миний сэтгэл ЭЗЭНд баярлаж,Түүний авралд баясна.
10 Миний бүх яснууд “ЭЗЭН, хэн тантай адил вэ?Хэн зүдэрсэн хүнийг өөрөөс нь илүү хүчтэй нэгнээс,Мөн зүдэрсэн ба гачигдсан хүнийг өөрөөс нь дээрэмддэг нэгнээс авардаг вэ?” гэх болно.
11 Хэрцгий гэрч нар босдог.Тэд миний мэдэхгүй зүйлсийг надаас байцаадаг.
12 Тэд сэтгэлийг минь өнчрүүлэнТусыг минь усаар хариулдаг.
13 Харин миний хувьд тэднийг өвчтэй байхад би тааран хувцас өмссөн.Би сэтгэлээ мацгаар зовоосон бөгөөдМиний залбирал цээжинд минь буцан ирсээр байв.
14 Би өөрийн найз, эсвэл ах дүүдээ юм шиг тэдэнд үйлдсэн.Би эхийн хойноос гашууддаг нэгэн шиг гашуудан бөхийсөн.
15 Харин намайг бүдэрсэнд тэд баярлан хамтран цуглав.Миний мэддэггүй байсан довтлогчид миний эсрэг цуглаж,Зогсоо зайгүй намайг гүжирдсэн.
16 Найран дээрх бурхангүй тохуурхагчид мэтТэд над уруу шүдээ хавирсан.
17 Эзэн, Та хэдий болтол харж суух вэ?Миний сэтгэлийг тэдний хор хөнөөлүүдээс,Миний цорын ганц амийг арслангуудаас авраач!
18 Би Танд их чуулганд талархал өргөнө.Би Таныг хүчит олон түмний дунд магтах болно.
19 Худал яригч дайснуудыг минь надаас болж бүү баясга.Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын нүдийг ч бүү хялалзуул.
20 Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй,Харин газар нутагт аниргүй оршигчдын эсрэг хуурмаг үгсийг зохиодог.
21 Тэд над уруу амаа том ангайлгадаг.Тэд “Аа, аа, бидний нүд үүнийг харлаа!” гэжээ.
22 ЭЗЭН, Та үүнийг харсан билээ.Бүү дуугүй байгаач.Эзэн, надаас бүү хол байгаач.
23 Миний Бурхан, миний Эзэн, Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар,Миний хэргийн төлөө босооч.
24 Миний Бурхан ЭЗЭН, Өөрийн зөв шударгын дагуу намайг шүүж,Надаас болж тэднийг бүү баясгаач.
25 Тэднийг “Аа, бидний хүсэл биеллээ!” гэж зүрхэнд нь бүү хэлүүлээч.Тэднийг “Бид түүнийг залгисан!” гэж бүү хэлүүлээч.
26 Миний зовлон зүдгүүрт баясагчдыг бүгдийг ичгүүрт унаган дорд болгооч.Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг ичгүүр, гутамшигт оруулаач.
27 Миний зөвтгөлд баярлагчидБаясан хашхирч, баярлан хөөрөг.Тэднээр “Өөрийн зарцын сайн сайхан байдалд баярладагЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж үргэлжлүүлэн хэлүүлээч.
28 Миний хэл ч Таны зөв шударгыг болонТаны магтаалыг өдөржин тунхаглана.