-Reset+

Psalm 73

1 1. Үнэхээр Бурхан Израильд,Зүрх нь цэвэр хүмүүст сайн билээ.
2 Харин миний хувьд би бараг хөл алдаж,Бараг хальтрах шахлаа.
3 Учир нь би хорон муу хүний амжилтыг харанСайрхагчид атаархсан.
4 Учир нь тэд үхэх цагтаа өвчингүй байдаг бөгөөдТэдний бие нь тарган юм.
5 Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй,Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй.
6 Тиймээс бардамнал нь тэдний хүзүүний зүүлт болдог.Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг.
7 Таргалснаас болж нүд нь бүлтэрчээ.Тэдний зүрхний төсөөллүүд хүслээс нь илүү.
8 Тэд элэглэж, дарангуйллын талаар хорсолтойгоор ярьдаг.Тэд ихэмсгээр ярьдаг.
9 Тэд амаараа тэнгэрүүдийг эсэргүүцэж,Тэдний хэл газар дэлхийгээр жагсан алхаж байна.
10 Тиймээс түүний хүмүүс энэ газар уруу эргэн ирж,Бялхам их усыг уудаг.
11 Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ?Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэдэг.
12 Харагтун, эдгээр нь хорон муу хүмүүс юм.Үргэлж тайвширсан байж тэд эд хөрөнгөө арвижуулсан билээ.
13 Үнэндээ би дэмий л зүрхээ цэвэр байлгаж,Гараа гэмгүй байдал дотор угаалаа.
14 Учир нь би өдөржин сахилгажуулагдаж,Өглөө бүр гэсгээл хүртдэг байжээ.
15 Хэрвээ би “Би ингэж ярина” гэсэн бол,Харагтун, би Таны хүүхдүүдийн үе удмаас урвах байсан.
16 Үүнийг ойлгохоор бодох үед миньНадад маш төвөгтэй байсан бөгөөд
17 Энэ нь намайг Бурханы ариун газарт орох үе хүртэл үргэлжлэв.Тэгэхэд л би тэдний эцсийг ухаарсан.
18 Үнэндээ Та тэднийг хальтиргаатай газар байлгасан юм.Та тэднийг мөхөл уруу хаясан.
19 Тэд хоромхон зуур ингэж сүйрэх гэж!Тэд гэнэтийн аймшгаар бүрмөсөн сүйтгэгдсэн билээ!
20 ЭЗЭН, хүн зүүднээсээ сэрдэг шигТа тэднийг сэрээн, дүр төрхийг нь ч үл ойшооно.
21 Миний зүрх сэтгэл гашуудахадБи дотроо цоо хатгагдан
22 Мэдрэмжгүй, хайхрамжгүй байв.Би Таны өмнө адгуус амьтан шиг л байсан.
23 Гэсэн ч би үргэлж Тантай хамт байна.Та баруун гараас минь барьсан юм.
24 Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдаж,Хожим намайг сүр жавхланд угтан авна.
25 Тэнгэрт Танаас гадна надад хэн байгаа вэ?Танаас өөр юуг ч газар дээр би хүсдэггүй.
26 Махан бие ба зүрх минь үгүй болж болно,Харин Бурхан бол мөнхөд зүрхний минь хүч болон миний хувь юм.
27 Учир нь харагтун, Танаас хол буй хүмүүс сөнөх болно.Танд итгэлгүй бүгдийг Та устгасан билээ.
28 Харин Бурханд ойр байх нь надад сайн.Таны бүх үйлсийг тунхаглахын тулдБи БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон.