Дуулал
Psalm 39
1 1. “Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулдӨөрийн зам мөрийг сахих болно.Хорон муу хүн миний өмнө байх зуурБи амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.
2 Би үг дуугүй байж,Би сайныг ч дуугараагүй бөгөөдМиний шаналал ихсэж байна.
3 Миний зүрх дотор минь халуун оргиж,Намайг гүн бодож байхад гал дүрэлзэв.Тэгээд би хэлээрээ ярьсан.
4 “Эзэн, миний эцэс хийгээд насны минь хэмжээг надад мэдүүлээч.Хэр сул доройг минь надад мэдүүлээч.
5 Харагтун, Та миний өдрүүдийг алганы чинээхэн,Миний амийг мэлмийнхээ өмнө юу ч биш болгосон.Үнэндээ хүн бүр өөрийн хамгийн сайн үедээ зүгээр л нэг амьсгал юм.Села
6 Үнэндээ хүн бүр сүг сүүдэр шиг л явдаг.Үнэндээ тэд дэмий юманд л хүрхэрдэг.Тэрээр овоолдог боловч түүнийг хэн авахыг мэддэггүй.
7 Өө Эзэн, одоо би чухам юуг хүлээнэ вэ?Миний найдвар Танд л байна.
8 Намайг бүх нүглээс минь авраач.Намайг мунхаг хүнээр бүү зэмлүүлээч.
9 Та үүнийг үйлдсэн учраасБи хэлгүй болсон бөгөөд би амаа эс нээдэг.
10 Өөрийн гамшгийг надаас зайлуулаач.Таны мутрын цохилтод би үрэгдсэн.
11 Гэм буруугийн төлөө зэмлэлээр Та хүнийг гэсгээдэг.Дэнгийн эрвээхийн адил Та түүний хувьд нандин юмсыг шатаадаг.Үнэхээр хүн бүхэн зүгээр л нэг амьсгал юм.Села
12 ЭЗЭН, миний залбирлыг сонсож,Миний хашхирах дуунд чих тавиач.Нулимсанд минь бүү дуугүй байгаач.Би Танд харь хүн,Өөрийн бүх эцэг өвгөдийн адил түр суугч болой.
13 Цааш явж, алга болохоосоо өмнөБи дахин баяртай болохын тулд Та харцаа надаас салгаач”.