-Reset+

Psalm 108

1 1. Өө, Бурхан, зүрх минь бат байна.Би дуулна, би сэтгэлээрээ ч хүртэл магтан дуулна.
2 Босоо ятга болон ятга аа, сэрээч.Би үүрийн гэгээг сэрээнэ!
3 Өө, ЭЗЭН, би хүмүүсийн дунд Танд талархал өргөж,Үндэстнүүдийн дунд Таныг магтан дуулна.
4 Учир нь Таны хайр энэрэл тэнгэрт тулам агуу бөгөөдТаны үнэн огторгуйд тулам агуу билээ.
5 Өө, Бурхан, тэнгэрүүдээс дээгүүр өргөгдөж,Таны сүр жавхлан бүх дэлхийн дээгүүр өргөмжлөгдөх болтугай.
6 Таны хайрт чөлөөлөгдөхийн тулдБаруун мутраараа аварч, надад хариулаач.
7 Бурхан Өөрийн ариун газарт айлдсан нь“Би ихэд баярлана, би Шекемийг хуваан,Суккотын хөндийг хэмжинэ.
8 Гилеад бол Минийх, Манассе ч Минийх.Ефраим ч гэсэн Миний толгойн дуулга.Иуда бол Миний очирт таяг.
9 Моаб бол Миний угаалгын сав.Едомын дээр Би гутлаа шиднэ.Филистийн дээр Би чангаар хашхирна”.
10 Хэн намайг бүслэгдсэн хот уруу авчрах вэ?Хэн намайг Едом уруу хөтлөн дагуулах вэ?
11 Өө, Бурхан, Та Өөрөө биднээс татгалзсан биш үү?Өө, Бурхан, Та манай цэргүүдтэй хамт давшихгүй гэж үү?
12 Өстний эсрэг бидэнд туслаач,Учир нь хүнээр авруулах нь хоосон юм.
13 Бурханаар дамжуулан бид зоригтой байх бөгөөдБидний өстнүүдийг гишгэчлэх нэгэн бол Тэр билээ.