-Reset+

Psalm 115

1 1. Бидэнд биш, Өө, ЭЗЭН, бидэнд биш,Харин Таны хайр энэрэл, Таны үнэний улмаасӨөрийнхөө нэрд л алдрыг өргө.
2 Үндэстнүүд юунд“Тэдний Бурхан одоо хаана байна вэ?” гэж хэлэх ёстой вэ?
3 Харин бидний Бурхан тэнгэрт байдаг.Тэр Өөрийн хүссэн бүхнээ үйлддэг.
4 Тэдний шүтээнүүд бол мөнгө ба алт буюуХүний гарын бүтээл болой.
5 Тэдгээр нь амтай боловч ярьж чаддаггүй.Тэдгээр нь нүдтэй боловч харж чаддаггүй.
6 Тэдгээр нь чихтэй боловч сонсож чаддаггүй.Тэдгээр нь хамартай боловч үнэрлэж чаддаггүй.
7 Тэдгээр нь гартай боловч тэмтэрч чаддаггүй.Тэдгээр нь хөлтэй боловч алхаж чаддаггүй.Тэд хоолойгоороо ч дуу гаргаж чаддаггүй.
8 Тэдгээрийг бүтээгчид,Тэдэнд итгэгч бүгд мөн тэдэн шиг л болно.
9 Израиль аа, ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.
10 Аароны гэрээ, ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.
11 ЭЗЭНээс эмээгчид ээ, та нар ЭЗЭНд итгэгтүн.Тэр бол тэдний тусламж ба тэдний бамбай юм.
12 ЭЗЭН биднийг санасаар ирсэн. Тэр биднийг ерөөнө.Тэрээр Израилийн гэрийг ерөөнө.Тэрээр Аароны гэрийг ч бас ерөөнө.
13 Тэрээр ЭЗЭНээс эмээдэг хүмүүсийгИх багагүй хамтад нь ерөөнө.
14 ЭЗЭН та нарыг ч,Үр удмуудыг чинь ч өсгөн өнөр өтгөн болгох болтугай.
15 Та нар тэнгэр газрыг бүтээгчЭЗЭНээс ерөөл хүртэх болтугай.
16 Тэнгэрүүд бол ЭЗЭНий тэнгэрүүд билээ,Харин газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд өгсөн.
17 Үхэгсэд ЭЗЭНийг магтдаггүй,Анир чимээгүй уруу доош одогч хэн боловч магтдаггүй.
18 Харин бид өдгөөгөөс өнө мөнхөдЭЗЭНийг магтана.ЭЗЭНийг магтагтун!