Дуулал
Psalm 6
1 1. ЭЗЭН, Өөрийн уураар намайг бүү зэмлээч,Өөрийн хилэнгээр ч намайг бүү гэсгээгээч.
2 Би сул дорой учир, ЭЗЭН, намайг өршөөгөөч.Миний яс янгинадаг учир, ЭЗЭН, намайг эдгээгээч.
3 Миний сэтгэл ч ихэд шаналж байна.Харин ЭЗЭН, Та хэр удах вэ?
4 ЭЗЭН, буцан ирж, миний сэтгэлийг хэлтрүүлээч,Өөрийн хайр энэрлийн улмаас намайг авраач.
5 Учир нь үхэлд Таныг дурсан санана гэж үгүй,Үхэгсдийн оронд хэн Танд талархах вэ?
6 Би ёолсоор эцэж ядарч байна.Шөнө бүр би ороо хөвүүлж,Дэвсгэрээ ч нулимсаараа нэвт норгодог.
7 Гашуудснаас болж нүдний минь гал бөхсөн.Миний бүх өстнөөс болж нүд минь харанхуйлсан.
8 Гэм нүгэл үйлдэгчид та бүгд надаас холд.Учир нь ЭЗЭН миний уйлан гинших дууг сонссон.
9 ЭЗЭН миний гуйлтыг сонссон бөгөөдЭЗЭН миний залбирлыг хүлээн авдаг.
10 Миний бүх дайсан ичгүүрт орж, ихэд зүрхшээнэ.Тэд гэнэт ичин, ухрах болно.