Дуулал
Psalm 51
1 1. Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч.Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач.
2 Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж,Нүглээс минь намайг цэвэрлээч.
3 Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөдМиний нүгэл үргэлж миний өмнө байдаг.
4 Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж,Таны мэлмийд бузар мууг хийлээ.Тиймээс Та айлдахдаа зөвтсөн бөгөөдШүүх үедээ гэм зэмгүй болой.
5 Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөдНүглийн дунд эх минь намайг олж тээсэн.
6 Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөдМиний дотор Та надад мэргэн ухааныг мэдүүлнэ.
7 Намайг хиссопоор цэвэршүүлээч,Тэгвэл би цэвэр болно.Намайг угаагаач,Тэгвэл би цаснаас цагаан болно.
8 Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч.Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач.
9 Миний нүглээс нүүрээ буруулж,Миний бүх гэм бурууг арилгаач.
10 Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж,Миний дотор зөв сүнсийг шинэчлээч.
11 Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач.Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач.
12 Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч,Хүслэнт сүнсээр намайг тэтгээч.
13 Тэгвэл би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөдНүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно.
14 Бурхан, миний авралын Бурхан,Намайг цусны буруугаас авраач.Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна.
15 ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулдМиний уруулыг нээгээч.
16 Учир нь Та тахилд баярладаггүй.Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан.Та шатаалт тахилыг таалдаггүй.
17 Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм.Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй.
18 Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч.Иерусалимын хэрмийг барьж босгооч.
19 Тэгээд Та зөв шударга тахилууд,Шатаалт тахил болон бүтэн шатаалт тахилд баярлана.Тэгээд Таны тахилын ширээн дээр залуу бухнууд тахигдана.