Эхлэл

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50


-Reset+

Бүлэг 49

1 1. Иаков хүүхдүүдээ дуудан—Та нар цугларцгаа. Би та нарт ирээдүйд юу болох тухай хэлж өгье.
2 Иаковын хөвгүүд ээ!Та нар цугларцгааж, сонсоцгоо!Эцэг Израилийнхаа үгийг сонсоцгоо!
3 Реубен, чи бол миний ууган хүү,Миний хүч чадал,Сүр хүчний минь охь,Цог жавхлангийн оргил,Эрч чадлын дээд боловч
4 Ус шиг бургилж байсан учирЧи эрч чадлын дээд болж чадахгүй.Чи эцгийнхээ орон дээр гарч, бузарласан.Тэр миний орон дээр гарсан юм.
5 Симеон, Леви хоёр ах дүүс.Тэдний илд бол харгислалын зэвсэг юм.
6 Сүнс минь, тэдний хуйвалдаанд бүү оролцог.Оюун санаа минь, тэдний уулзалтад бүү нэгдэг.Тэд уур хилэнгээрээ хүн алж,Өөрсдийн дур зоргоороо үхрийн хөлийн шөрмөсийг тасалжээ.
7 Тэдний уур догшин ширүүн,Хилэн нь харгис хэрцгий учир хараал идэг!Би тэднийг Иаковын дунд хувааж,Израилийн дунд тараана.
8 Иуда!Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно.Гар чинь дайсныхаа хоолойг багалзуурдах болно.Эцгийн чинь хөвгүүд чиний өмнө сөгдөн бөхийх болно.
9 Иуда, чи бол арслангийн гүег юм.Хүү минь!Чи барьсан олзоо орхин босов.Тэр мяраан арслан шиг хэвтэнэ.Арслан болохынх нь хувьд,хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?
10 Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй.Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй.Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.
11 Илжгээ усан үзмийн модноос уяж,Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж,Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаана.
12 Дарснаас болж нүд нь улайж,Сүүнээс болж шүд нь цайх болно.
13 Зебулун далайн эрэгт амьдран сууж,Усан онгоцны зогсоолтой болж,Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжинө.
14 Иссахар нь хонины хашааны хооронд хэвтдэг хүч сайтай илжиг юм.
15 Тэрээр амрах газраа хараад,Сайн гэж тооцоод,Мөрөө доошлуулж,Ачаагаа үүрээд,Хүнд хүчир дарамтан дор зарагдана.
16 Дан нь Израилийн нэгэн овгийн хувьд,Ард олноо шүүх болно.
17 Дан замын хажуугийн могой,Морины өсгийг хатгаж,Унаж яваа эзнийг нь арагш унагадаг замын хажуугийн хорт могой болно.
18 ЭЗЭН минь, би Таны авралыг хүлээдэг.
19 Гад нь цэрэгт довтлуулах боловчТэдний араас хөөж довтолно.
20 Ашерын хоол хүнс тос дааж,Тэрээр хааны амтат хоолыг зэхэж өгнө.
21 Нафтали нь уянгат хоолойгоор дуулдаг эрх дураараа согоо юм.
22 Иосеф нь үр жимс ихтэй саглагар мөчир.Булгийн дэргэдэх саглагар мөчир,Тэр мөчир нь ханыг даван ургана.
23 Мэргэн харваачид түүнийг харгислан харваад,Нэхэн хөөсөн боловч
24 Иосефын нум бат бэх,Гар нь хүчтэй байх бөгөөдЭнэ нь Иаковын Төгс Хүчит Нэгэний гараас,Израилийн Хад болох Хоньчин гарах болно.
25 Чиний эцгийн Бурханаар дамжин Түүнээс чамд туслах болно.Төгс Хүчит Нэгэнээр дамжуулан,Тэрээр чамайг ерөөх болно.Энэ нь дээд тэнгэрийн ерөөл,Доор гүний ерөөл,Хөх ба умайн ерөөл болно.
26 Чиний эцгийн ерөөл болМиний өвөг дээдсийн ерөөлөөс ч илүү байж,Мөнх уулсын хязгааргүй шигТэр ерөөл нь Иосефын тэргүүн дээр,Ах дүүсийнхээ дундаас тодрон гарагчийн зулай дээр эргэж ирнэ.
27 Бениамин нь олзоо урж тастагч чоно.Өглөөгүүр тэр барьснаа идэж, үдшээр олзоо хуваана гэв.
28 Эдгээр нь Израилийн арван хоёр овог байжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тус бүрд тохирох ерөөлийг хайрлажээ.
29 Тэрээр тэдэнд захиран хэлсэн нь—Би өвөг дээдэс уруугаа буцна. Намайг хитчүүдийн Ефроны тал дахь агуйд байгаа өвөг дээдэстэй маань хамт оршуулаарай.
30 Тэр агуй бол Канаан нутагт, Мамрегийн өмнө, Махпелагийн талбайд бий. Абрахам тэр агуйг талбайтай нь хамт оршуулгын газар болгохоор хитчүүдийн Ефроноос худалдаж авсан юм.
31 Абрахам болон эхнэр Сара нь тэнд оршуулагдсан бөгөөд Исаак болон түүний эхнэр Ребека мөн тэнд оршуулагдсан билээ. Би бас Леагаа тэнд оршуулсан юм.
32 Тэр талбай ба тэндхийн агуйг хитчүүдийн хөвгүүдээс худалдаж авсан гэв.
33 Иаков хөвгүүддээ захиасаа хэлж дуусаад, хөлөө хумин орондоо хийж, эцсийнхээ амьсгааг аваад, өвөг дээдэс уруугаа оджээ.