Езекиел
Бүлэг 15
1 1. Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү, ойн моддын дундах мөчрийн модноос усан үзмийн мод юугаар илүү билээ?
3 Ямар нэгэн зүйл хийхээр түүнээс мод авч, эсвэл ямар нэгэн савыг өлгөх дэгээг хүмүүс түүнээс авч чадах уу?
4 Хэрвээ энэ нь түлээ болгогдон галд хаягдаж, гал түүний хоёр үзүүрийг шатааж, түүний дунд хэсэг нь нүүрс болсон бол, тэгвэл тэр нь ямар нэгэн юманд ашигтай байх уу?
5 Харагтун, тэр нь бүтэн байх зуур түүгээр юу ч хийдэггүй байтал, тэгэх тусмаа галд түүнийг шатааж, тэр нүүрс болбол, түүгээр ямар нэг юм хийж чадна гэж үү?
6 Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Галд Миний түлээ болгон өгсөн, ойн моддын дундах усан үзмийн мод адил, тийнхүү Би Иерусалимын оршин суугчдыг өгсөн.
7 Би Өөрийн нүүрээ тэдний эсрэг хандуулав. Тэд галаас гарч ирсэн ч гал тэднийг шатаах болно. Би нүүрээ тэдний эсрэг хандуулсан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
8 Тийнхүү тэд итгэмжгүйгээр үйлдсэн тул Би газрыг хоосруулах болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.