Иеремиа
Бүлэг 22
1 1. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иудагийн хааны гэрт очоод тэнд энэ үгийг хэлж,
2 «Давидын сэнтий дээр суудаг Иудагийн хаан аа, чи болон чиний зарц нар, мөн энэ дааман хаалгуудаар орж ирдэг чиний хүмүүс ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун.
3 ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар. Мөн харь хүн, өнчин, эсвэл бэлэвсэн хүнтэй буруугаар бүү хандаж, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга.
4 Учир нь хүмүүс та нар үнэхээр үүнийг үйлдвэл, Давидын байранд сэнтий дээр нь суун, тэрэг хөлөглөн, морьд унаж өөрөө, өөрийн зарц нар болон өөрийн хүмүүстэй хаад энэ гэрийн дааман хаалгаар орж ирэх болно.
5 Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс дагавал, энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна»”.
6 Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.“Чи Надад Гилеад, Ливаны оргил юм.Гэлээ ч Би баттайгаар чамайг цөл мэт, оршин суугчгүй хотууд болгоно.
7 Учир нь тус бүр нь өөр өөрсдийн зэр зэвсэгтэй сүйтгэгчдийг Би чиний эсрэг тавина.Тэд чиний шилмэл хушнуудыг огтолж, гал уруу хаяна.
8 Олон үндэстнүүд энэ хотын хажуугаар өнгөрөх болно. Тэд нэг нэгэндээ «ЭЗЭН яагаад энэ агуу хотод энэ мэтийг үйлдэв?» гэцгээнэ.
9 Тэгээд тэд хариулахдаа «Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээг орхиж, өөр бурхдад мөргөн, тэдэнд үйлчилсэн юм» гэх болно”.
10 Үхсэн хүний төлөө бүү уйл, бүү гашууд.Одсон нэгний төлөө үргэлжлүүлэн уйл.Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, төрөлх нутгаа ч харахгүй.
11 Учир нь энэ газраас одсон, өөрийн эцэг Иосиагийн байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэр хэзээ ч тийшээ буцаж ирэхгүй.
12 Харин тэд түүнийг олзлон аваачсан газарт тэрээр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.
13 Өөрийн гэрийг зөв шударга бусаар,дээд өрөөнүүдээ шударга ёсны дагуу биш барьдаг нэгэн нь,хөршдөө хөлсийг нь өгөлгүйгээр түүний үйлчлэлийг ашигладаг нэгэн нь гаслантай яа.
14 Тэр нь «Би өөртөө зай ихтэй, дээд өрөөнүүдтэй, багтаамжтай байшин барьж,цонхнуудыг нь хушаар хавтаслан, хурц улаанаар будаж зүснэ» гэж хэлдэг.
15 Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан болдог уу?Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлддэггүй гэж үү?Тэгээд л тэр сайн байв.
16 Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн.Тэгээд л энэ нь сайн байв.Энэ нь Намайг мэдэх гэсэн үг биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
17 “Гэтэл чиний нүд хийгээд зүрх сэтгэл чинь зөвхөн өөрийн шударга бус орлого,гэмгүй цусыг урсгах болон дарангуйлал ба хүчирхийллийг хийх дээр байна”.
18 Тийм учраас Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.“Тэд түүний төлөө «Аяа, ах минь!»,эсвэл «Аяа, эгч минь!» гэж гашуудахгүй.Тэд түүний төлөө «Аяа, эзэн минь!»,эсвэл «Аяа, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.
19 Тэрээр чирэгдэн, Иерусалимын дааман хаалганаас цааш шидэгдэн илжигний оршуулгаар оршуулагдана.
20 Ливан уруу өгсөж, хашхирч, Башанд дуугаа өндөрсгө.Мөн Абаримаас хашхир. Учир нь бүх амрагууд чинь бяцарчээ.
21 Өсөн дэвжих үед чинь Би чамд хэлсэн боловч чи «Би сонсохгүй!» гэсэн.Чи Миний дуу хоолойг дагаагүй нь чиний залуугаас үйлдэл чинь байв.
22 Чиний бүх хоньчдыг салхи хийсгэн хамж, чиний амрагууд олзлогдоно.Тэгэхэд чи бүх хорон муугаасаа болж лавтай яа ичиж, доромжлогдоно.
23 Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”.
24 ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч, Би чамайг сугалж гаргана.
25 Би чамайг амийг чинь эрж буй хүмүүсийн гарт, тийм ээ, чиний айдаг хүмүүсийн гарт, Вавилоны хаан Небухаднезарын болон халдеичуудын гарт тушаана.
26 Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь чиний төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ.
27 Харин тэдний буцахыг хүсэж буй газар нутгийн хувьд, тэд түүн уруу буцахгүй.
28 Энэ хүн Кониа басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу?Эсвэл тэр хэний ч хүсдэггүй сав юм уу?Яагаад тэр болон түүний үр удам чулуудагдаж,өөрсдийн үл мэдэх газар нутаг уруу зайлуулагдав?
29 Өө нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс!
30 ЭЗЭН ингэж айлдаж байна.«Энэ хүнийг үр хүүхэдгүй, өөрийн өдрүүддээ цэцэглэн дэвжихгүй хүн гэж бич.Учир нь Түүний удмын ямар ч хүн Давидын сэнтий дээр суун,Иудад дахин захиран, хөгжиж дэвшихгүй билээ» хэмээв”.