Иеремиа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


-Reset+

Бүлэг 2

1 1. ЭЗЭНий үг над уруу ирж—
2 Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна.«Та нарын талаар Би та нарын залуугийн зориулалт, сүй тавьсны чинь хайр,тариа тариагүй газар нутгаар цөлд Намайг дагаж байсныг чинь санаж байна.
3 Израиль ЭЗЭНд ариун, Түүний ургацын анхных нь байсан юм.Түүнээс идсэн бүгд буруутан болжээ.Тэдэнд хор хөнөөл учирсан билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гээрэй хэмээв.
4 Иаковын гэр ээ, Израилийн гэрийн бүх ургуудаас, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.
5 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Та нарын эцэг өвгөд Надаас ямар шударга бус зүйл олсон болоодНадаас холдон, хоосны араас явж, хоосон болов?
6 Тэд «Биднийг Египетийн нутгаас гаргаж,цөлөөр, зэлүүд болон ан цав бүхий газраар,ган гачиг бүхий, мөн гүн харанхуй газраар,хэний ч хөндлөн гарч үзээгүй, хэний ч оршин амьдарч байгаагүй газраар биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.
7 Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан ньта нар түүний үр жимс хийгээд сайн зүйлсээс хооллоосой гэсэнд байв.Гэвч та нар ирж, Миний газар нутгийг бузарлав.Миний өвийг та нар жигшүүрт зүйл болгов.
8 Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлээгүй.Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй.Удирдагчид бас Миний эсрэг нүгэл үйлдэж,эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж,ашиг тусгүй зүйлсийн араас явсан.
9 Тиймээс Би та нарыг буруутгасаар байх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Мөн та нарын хүүхдүүдийн хүүхдүүдийг Би буруутгах болно.
10 Киттимийн эрэг уруу гатлан оч,Кедар уруу илгээн анхааралтай ажиглаж,үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.
11 Бурхад нь бурхад биш байхад үндэстэн нь бурхдаа сольсон уу?Харин Миний хүмүүс яруу алдраа ашиг тусгүй зүйлээр сольжээ.
12 Тэнгэрүүд ээ, үүндхирдхийгтүн!Мөн чичирч, цөхрөгтүн” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
13 Учир нь Миний хүмүүс хоёр бузар мууг үйлдсэн билээ:Тэд өөрсдөдөө зориулан ус тогтоож чаддаггүй эвдэрхий нөөцлүүрүүдийг чулуу ухан хийхийн тулдамийн усны ундарга болох Намайг умартсан юм.
14 Израиль боол юм уу?Эсвэл тэр нь төрөлхийн зарц юм уу?Яагаад тэр бусдын олз болов?
15 Залуу арслангууд түүн уруу архирч, тэд чангаар архирчээ.Тэд түүний газар нутгийг зэлүүд хоосон болгожээ.Түүний хотууд оршин суугчидгүй болж галаар устгагдав.
16 Мөн Мемфис болон Тапанхесийн эрчүүд чиний толгойн титмийг хусав.
17 Түүний чамайг замаар удирдан явахад чи ЭЗЭН Бурханаа орхисноор үүнийг өөртөө үйлдээгүй гэж үү?
18 Харин одоо Нил мөрний уснаас уух гэж Египет уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ?Эсвэл Евфрат мөрний уснаас уух гэж Ассири уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ?
19 Чиний өөрийн бузар булай явдал чамайг засаж, итгэлээ орхих байдал чинь чамайг залруулах болно.Тийм учраас ЭЗЭН Бурханаа умартаж, Намайг үл хүндлэх нь чиний хувьд бузар муу ба гашуун сургамж гэдгийг харж, мэдэгтүн” гэжтүмэн цэргийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.
20 “Би Танд үйлчлэхгүй” хэмээн чи аль хэдийнээ өөрийн буулгыг хугалж, өөрийн дөнгийг авч хаясан билээ.Өндөр толгод бүр хийгээд ногоон мод бүрийн доор чи янхан мэт хэвтэв.
21 Гэсэн ч Би чамд шилмэл усан үзэм, бүрэн итгэлтэй үрийг тарьсан юм.Тийн атал юунд чи Миний өмнө өөрийгөө харийн усан үзмийн муудсан нахиа болгов?
22 Чи биеэ хужраар угааж, үлэмж их саван хэрэглэсэн ч чиний гэм буруугийн толбо Миний өмнө байсаар байна гэж БУРХАН Эзэн тунхаглаж байна.
23 “Би бузарлагдаагүй, би Баалуудын хойноос яваагүй” гэж чи яаж хэлж чадна вэ?Хөндий дэх өөрийнхөө замыг хараач!Чи юу хийснээ мэдэж ав!Чи бол замаа будлиулж буй хурдан ингэ,
24 цөлд ээнэгшин дасаж, хүсэл тачаал дотроо салхийг үнэрлэдэг зэрлэг эм илжиг юм.Ороо нь ороход нь хэн түүнийг тогтоон барьж чадах билээ?Түүнийг хайгч хэн боловч цуцахгүй. Түүний сард нь тэд түүнийг олох болно.
25 Хөлдөө тах хад, хоолойгоо цангахаас хамгаал.Гэвч чи “Найдвар алга!Учир нь би харийнхныг хайрласан бөгөөд тэдний хойноос би явах болно” гэжээ.
26 Хулгайч илчлэгдэхээрээ шившиг болдгийн адил Израилийн гэр буюу тэд болон тэдний хаад, тэдний амбан захирагчид, тэдний тахилч нар, мөн тэдний эш үзүүлэгчид шившиг болов.
27 Тэд модонд “Та бол миний эцэг”,чулуунд “Та намайг төрүүлсэн билээ” гэдэг.Учир нь тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав.Харин зовлонгийнхоо цагт тэд “Босож, биднийг авраач” гэх болно.
28 Өөрсдөдөө зориулан бүтээсэн бурхад чинь хаана байна вэ?Зовлонгийн чинь цагт тэд чамайг аварч чадах юм бол, тэд босоцгоог.Учир нь, өө Иуда, хотуудын чинь тоогоор чиний бурхад байдаг билээ.
29 Чи Надтай юунд маргана вэ?Та нар бүгд Миний эсрэг нүгэл үйлдсэн гэж ЭЗЭН тунхаглаж байна.
30 “Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ.Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй.Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.
31 Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар.Би Израилийн хувьд цөл, эсвэл гүн харанхуйн орон байв уу?Яагаад миний хүмүүс “Бид хэрэн тэнүүчилнэ. Бид Тан уруу дахин ирэхгүй” гэж хэлнэ вэ?
32 Онгон охин гоёл чимэглэлээ, сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу?Гэтэл Миний хүмүүс Намайг тоймгүй олон өдөр мартсан билээ.
33 Хайрыг эрэлхийлэхээр чи замаа ямар сайн бэлдэнэ вэ?Тийм учраас бузар булай эмэгтэйчүүдэд хүртэл чи замаа заажээ.
34 Бас чиний хормой дээрээс гэмгүй ядуусын амин цус олдсон.Тэдний эвдлэн орж ирэхийг нь хараагүй атлаа энэ бүхнийг хийгээд, дээрээс нь
35 чи “Би гэмгүй. Түүний уур хилэн надаас үнэхээр зайлжээ” гэж хэлсэн билээ.Үзэгтүн, чи “Би нүгэл үйлдээгүй” гэсэн тул Би чамайг шүүх болно.
36 Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ?Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.
37 Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно.Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.