Иеремиа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


-Reset+

Бүлэг 20

1 1. Иммерийн хүү, ЭЗЭНий өргөөний тэргүүн түшмэл болох тахилч Пашхур эдгээр зүйлсийг Иеремиа эш үзүүлж байгааг сонсоод,
2 Пашхур эш үзүүлэгч Иеремиаг жанчуулан, ЭЗЭНий өргөөний дэргэдэх Бениамины дээд Дааман Хаалганд түүнийг дөнгөлөв.
3 Дараа өдөр нь Пашхур Иеремиаг дөнгөнөөс суллахад Иеремиа түүнд ЭЗЭНий чамайг дуудсан нэр бол Пашхур биш, харин Магор-миссабиб юм.
4 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхдөд чинь аймшиг болгох гэж байна. Чиний нүд харсаар байхад тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна.
5 Би мөн энэ хотын бүх эд баялгийг, түүний бүх бүтээгдэхүүн болон бүх үнэтэй зүйлсийг нь тараан өгнө. Иудагийн хаадын бүх эрдэнэсийг ч хүртэл Би дайснуудынх нь гарт өгч, тэднийг тонуулж, тэднийг авч яван, Вавилонд аваачна.
6 Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чи болон чиний худал эш үзүүллэгийг сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.
7 Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв.Та намайг дийлж, ялав.Би бүхэл өдрийн турш доог тохуу болов.Хүн бүр намайг тохуурхах юм.
8 Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг.Би хүчирхийллийг болоод сүйрлийг тунхаглаж байна.Яагаад гэвэл ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.
9 Харин хэрэв би“Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй” гэвэлэнэ нь миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно.Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй.
10 Учир нь “Тал бүрд аймшиг байна!Илчилцгээе. Түүнийг илчилцгээе!” гэж олны шивэгнэлдэхийг би сонсов.Миний бүх итгэмжит найз нөхөд миний унахыг харж,“Тэр мэхлүүлж магадгүй, тэгвэл бид түүнийг дийлж, түүнээс өшөөгөө авна” гэдэг.
11 Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна.Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй.Тэд унаснаасаа болж мартагдашгүй үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.
12 Гэлээ ч түмэн цэргийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж,санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг Татэдэн дээр байх Өөрийн өшөө авалтыг надад харуулаач.Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.
13 ЭЗЭНд дуул, ЭЗЭНийг магт!Учир нь Тэрээр үгээгүй ядуу нэгний сэтгэлийг бузар мууг үйлдэгчийн гараас ангижруулав.
14 Миний төрсөн өдөр хараагдах болтугай.Эхийн минь намайг төрүүлсэн өдөр бүү ерөөгдөг.
15 Эцэгт минь “Танд хүү төржээ” гэсэн мэдээг авчирч,түүнийг баярлуулсан хүн хараагдах болтугай.
16 Харин тэр хүн нь ЭЗЭНий харамсахгүйгээр хөмрүүлсэн хотуудтай адил байг.Тэрээр өглөө хашхирааныг, өдөр түгшүүрийн хашхирааныг сонсог.
17 Миний эх миний булш болж,түүний хэвлий үргэлжид жирэмсэн байхын тулднамайг төрөхөөс өмнө тэрээр намайг алсангүй учир тэгэг.
18 Миний өдрүүд ичгүүр дотор өнгөрөхийн тулдзовлон, уй гашууг харахаар би юунд хэвлийнээс гарав?