Иеремиа
Бүлэг 11
1 1. ЭЗЭНээс Иеремиад ирсэн үг айлдахдаа
2 “Энэ гэрээний үгийг сонсож, Иудагийн хүмүүст болон Иерусалимын оршин суугчдад хэл.
3 Тэдэнд «Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Энэ гэрээний үгийг үл дагагч хүн хараагдах болтугай.
4 Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египетийн нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр «Миний дуу хоолойг сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно” гэж тушаасан нь
5 өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү болон балаар бялхсан газар нутгийг өгнө гэж Өөрийн тангарагласан тангаргаа батлахын тулд юм” хэмээв» гэж хэл” гэжээ. Тэгэхэд би “Амен, ЭЗЭН” гэв.
6 ЭЗЭН надад “Эдгээр бүх үгсийг Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжнуудад тунхаглан, «Энэ гэрээний үгсийг сонсож, тэднийг үйлд.
7 Учир нь Би Египетийн нутгаас гарган авчирсан тэр өдөрт нь өнөөг хүртэл цөхрөлтгүй анхааруулсаар та нарын эцэг өвгөдөд чин сэтгэлээс сануулан, ”Миний дуу хоолойг сонс” гэж айлдав.
8 Гэтэл тэд дагаагүй бөгөөд чихээ тавьж сонсоогүй, харин хүн нэг бүр өөрийн бузар муу зүрхний гөжүүд зангаар явсан юм. Тиймээс хий гэж Миний тушаасан энэ гэрээний бүх үгсийг Би тэдэнд авчирсан, гэвч тэд үйлдсэнгүй” гэж хэл»” хэмээн айлдав.
9 Тэгээд ЭЗЭН надад “Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчдын дунд хуйвалдаан илэрлээ.
10 Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гэм буруу уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр тэдний араас явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав.
11 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдний дээр авчирч байна. Тэднийг Над уруу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй.
12 Тэгэхэд Иудагийн хотууд болон Иерусалимын оршин суугчид явж, өөрсдийн утлага уугиулдаг бурхад уруугаа хашхирах боловч тэд тэднийг гай гамшгийнх нь үед үнэхээр аврахгүй.
13 Учир нь, Өө Иуда, чиний бурхад чиний хотууд шиг олон юм. Та нарын ичгүүрт зүйлд босгосон тахилын ширээнүүд буюу Баалд утлага уугиулахаар босгосон тахилын ширээнүүд Иерусалимын гудамжнууд шиг олон юм.
14 Тийм учраас энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах дуу, эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэдний гамшгаас болж тэд Намайг дуудахад Би сонсохгүй.
15 Миний хайрт олон бузар муу үйлс хийчихээд Миний гэрт ямар эрхтэй билээ?Өргөлийн мах та нарыг гамшгаас чинь ангижруулж чадах уу?Ингэснээр та нар баярлах уу?
16 ЭЗЭН нэрийг чинь “Үзэсгэлэнт хэлбэртэй, жимстэй ногоон чидун мод” гэж дуудав.Их нүжигнэсэн дуу чимээгээр Тэрээр түүн дээр гал ноцоов.Тэгээд түүний мөчрүүд хэрэггүй болжээ.
17 Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулахаар Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түмэн цэргийн ЭЗЭН чиний эсрэг бузар мууг тунхаглажээ.
18 Үүнээс гадна, ЭЗЭН надад үүнийг мэдүүлж, би мэдсэн юм.Тэгээд Та надад тэдний үйлсийг харуулсан билээ.
19 Харин би нядлуулахаар хөтлөгдөн явж буй номхон хурга мэт байв.Тэд “Түүний нэрийг дахин дурсуулахгүйн тулд модыг үр жимстэй нь хамт устгаж,түүнийг амьдрагсдын нутгаас тасалъя” гэжминий эсрэг хуйвалдаан зохиосныг би мэдээгүй байлаа.
20 Харин зөв шударгаар шүүдэг,зүрх сэтгэлийг сорьдог түмэн цэргийн ЭЗЭН,тэднээс Таны өшөө авахыг надад харуулаач.Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.
21 Тийм учраас “Бидний гарт үхэхгүйн тулд ЭЗЭНий нэрээр бүү эш үзүүл” гэж хэлэн чиний амийг эрж буй Анатотын хүмүүсийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.
22 Тиймээс түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг шийтгэх гэж байна! Залуучууд илдэн доор үхэж, хөвгүүд, охид нь өлсгөлөнгөөр үхэх болно.
23 Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.