Иеремиа
Бүлэг 17
1 1. Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ.Тэр нь очир алмаазны үзүүрээр тэдний зүрхний самбар болонтэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.
2 Тэд өөрсдийн хүүхдүүдээ дурсан санахдаамөн өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх өөрсдийн тахилын ширээнүүдийг болон Ашерагийн модон шонг дурсан санадаг.
3 Хөдөө тал дахь Миний уул аа,чиний хязгаар нутаг дахь нүглийн төлөө чиний мөргөлийн өндөрлөгүүдийн хамтчиний эд баялаг болон бүх эрдэнэсийг Би олзонд өгнө.
4 Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ.Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ.Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов.
5 ЭЗЭН ингэж айлдаж байна.“Хүн төрөлхтөнд итгэж, бие махбодыг өөрийн хүч чадлаа болгодог бөгөөдзүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэдэг хүн хараагдсан билээ.
6 Учир нь тэрээр цөл дэх бут мэт болж,хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй,харин оршин суугчгүй давст нутагт буюу зэлүүд нутагт чулуурхаг газарт амьдарна.
7 ЭЗЭНд итгэдэг бөгөөд итгэл найдвар нь ЭЗЭН байдаг хүн ерөөлтэй еэ!
8 Учир нь тэрээр усан урсгалаар үндсээ өргөсгөж,халуун шатахад айхгүй усаар таригдсан мод мэт болно.Харин навчис нь ногоон байж,тэр нь ган гачгийн жилд түгшихгүй,үр жимс гаргахаа ч болихгүй.
9 Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм.Үүнийг хэн ойлгож чадах билээ?
10 ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж,оюун бодлыг шалгадаг нь хүн бүрд замуудынх нь дагуу,үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.
11 Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч ньгаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм.Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно”.
12 Эхнээсээ өндөрт өргөгдсөн сүр жавхлант сэнтий бидний ариун газар юм.
13 Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно.ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.
14 Намайг эдгээгээч, Өө, ЭЗЭН, би эдгэх болно.Намайг авраач, би аврагдах болно.Учир нь Та бол миний магтаал юм.
15 Хараач, тэд надад“ЭЗЭНий үг хаана байна?Тэр нь одоо ирэг!” гэж хэлсээр байна.
16 Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй,гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй.Миний уруулаас гарсан юм Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.
17 Надад аймшиг бүү байгаач.Зовлонгийн өдөр Та бол миний хоргодох газар юм.
18 Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч.Харин миний хувьд, намайг бүү шившиг болгооч.Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач.Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч,тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.
19 ЭЗЭН надад ингэж айлдав. “Явж, Иудагийн хаадын орж, гардаг нийтийн дааман хаалган дээр, мөн Иерусалимын бүх дааман хаалгууд дээр зогс.
20 Тэдэнд «Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Иерусалимын бүх оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо.
21 ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Амралтын өдөр ямар нэгэн ачаа үүрэхээс, эсвэл Иерусалимын дааман хаалгаар ямар нэгэн зүйл авчрахаас өөрсдөө болгоомжил.
22 Та нар амралтын өдөр гэрээсээ ямар нэгэн ачаа бүү зөөж гарга, ямар нэгэн ажил ч бүү хий, харин Би эцэг өвгөдөд чинь тушаасны дагуу амралтын өдрийг ариунаар сахь.
23 Гэсэн хэдий ч тэд сонсоогүй, чихээ ч тавиагүй, харин сонсохгүй болон засуулахгүйн тулд хүзүүгээ хатуу болгов”.
24 ЭЗЭН тунхаглаж байна. “Хэрэв амралтын өдөр энэ хотын дааман хаалгаар ямар ч ачаа зөөж оруулахгүй, харин энэ өдөр ямар ч ажил хийхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихын тулд та нар Намайг анхааралтай сонсдог юм бол
25 энэ хотын дааман хаалгаар хаад, Давидын сэнтийнд суусан, морьд унасан ба тэрэг хөлөглөсөн ноёд, Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид орж ирж, энэ хот үүрд оршин суугчтай байх болно.
26 Тэд шатаалт тахил, тахил, идээн өргөл болон утлага, мөн ЭЗЭНий гэрт талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Иерусалимын эргэн тойрноос, Бениамины нутгаас, нам дор газраас, уулархаг газраас болон Негевээс ирэх болно.
27 Харин амралтын өдөр ачаа өргөхгүй, Иерусалимын хаалгаар орж ирэхгүйгээр амралтын өдрийг ариунаар сахихаар та нар Намайг эс сонсвол, Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Иерусалимын орднуудыг залгиж, унтраагдахгүй»”.