Тооллого

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


-Reset+

Бүлэг 4

1 1. Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа—
2 Левийн хөвгүүдийн дундаас Кохатын үр удмын тооллогыг хийж, тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,
3 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдийг тоол.
4 Хурлын майханд Кохатын үр удмын хийх хамгийн ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой.
5 Хуаранг нүүх үед Аарон болон түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.
6 Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь хөв хөх даавуугаар бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна.
7 Оршихуйн талхны ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүн дээр таваг, сав болон тахилын тагш, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих ба ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу.
8 Эдгээрийн дээгүүр тэд час улаан даавуугаар бүтээж, далайн гахайн арьсан бүтээлэгтэй адил бүрж, дамнуургуудыг нь шургуулна.
9 Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт, мөн түүний чимхүүрүүд, түүний тосгууруудыг, түүнд хэрэглэгддэг тосны бүх савнуудыг бүтээж,
10 түүнийг болон бүх хэрэгслүүдийг далайн гахайн арьсан бүтээлгэнд ороож, түүнийгээ дамнуурган дээр тавих ажгуу.
11 Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуугаар бүтээж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, дамнуургуудыг нь шургуулна.
12 Тэд ариун газарт өөрсдийн хэрэглэдэг үйлчлэлийн бүх хэрэгслийг авч, тэдгээрийг хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурган дээр тавих болой.
13 Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуугаар бүтээнэ.
14 Тэд мөн түүн дээр өөрсдийн үйлчлэлдээ хэрэглэдэг, түүнтэй холбогдох бүх хэрэгслүүд болох бойпор, сэрээ, утгуур, хулнууд, тахилын ширээний бүх хэрэгслийг тавиад, дээгүүр нь далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуургуудыг нь шургуулна.
15 Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын бүх эдлэлийг бүтээж дуусахад, хуаран нүүх болсон үед тэдгээрийг авч явахаар Кохатын хөвгүүд ирэх ёстой. Ингэснээр тэд ариун юмсад хүрч, үхэхгүй байх юм. Эдгээр нь Кохатын хөвгүүдийн авч явах ёстой хурлын майхан дахь зүйлс юм.
16 Тахилч Аароны хүү Елеазарын хариуцлага бол гэрэлтүүлгийн тос, анхилуун утлага болон байнгын идээн өргөл, тослох тос, ариун газар болон түүний хэрэгслийн хамт бүх асар, түүний доторх бүхний хариуцлага юм гэв.
17 Тэгээд ЭЗЭН Мосе болон Ааронтай ярин, айлдахдаа—
18 Кохатчуудын ургуудын овгийг левичүүдийн дундаас тасрахыг бүү зөвшөөр.
19 Харин тэд хамгийн ариун юмсад хүрэх үедээ үхэхгүй, амьд байхын тулд үүнийг тэдэнд хий. Аарон болон түүний хөвгүүд дотогш орон, хүн тус бүрд өөрсдийнх нь ажил болон ачааг зааж өгөгтүн.
20 Харин тэд дотогш орж, ариун юмсыг хормын төдий ч харах ёсгүй бөгөөд эс бөгөөс тэд үхэх болой гэлээ.
21 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
22 Мөн Гершоны хөвгүүдийн тооллогыг тэдний эцгүүдийнх нь бүлүүдээр нь, ургуудаар нь
23 гучин наснаас дээш тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орох бүгдэд явуулан, чи тэднийг тоологтун.
24 Үйлчлэл болон зөөхөд гершончуудын ургуудын үйлчлэл нь энэ болой.
25 Тэд асар, хурлын майхны хөшгийг түүний бүрээсийн хамт, орой дээр нь байдаг далайн гахайн арьсан бүтээлэг, хурлын майхны үүдний дэлгэц,
26 хашааны хөшигнүүд ба асрын эргэн тойрон дахь уг хашааны хаалганы үүдэн дэх дэлгэц болон тахилын ширээ, тэдгээрийн оосрууд, тэдгээрт хэрэглэгдэх бүх хэрэгслүүдийг авч явна. Хийгдсэн байх ёстой бүхнийг тэд гүйцэтгэх ёстой болой.
27 Гершончуудын хөвгүүдийн бүх ачаа болон бүх ажил дахь тэдний бүх үйлчлэл нь Аарон болон түүний хөвгүүдийн тушаалаар гүйцэтгэгдэх ёстой. Та нар тэдэнд үүрэг болгон бүх ачааг нь зааж өгөгтүн.
28 Энэ нь хурлын майхан дахь гершончуудын хөвгүүдийн ургуудын үйлчлэл бөгөөд тэдний үүрэг нь тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байх болой.
29 Мерарийн хөвгүүдийн хувьд гэвэл, чи тэднийг ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр нь,
30 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажлыг хийхээр үйлчлэлд орох хүн бүрийг тоологтун.
31 Хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлд тэдний ачааны үүрэг нь асрын дүнзнүүд, түүний хөндлөвч модод, багананууд болон углуурууд,
32 эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн бүх хэрэгслүүд болон тэдгээрийн бүх үйлчлэлийн хамт байх юм. Мөн хүн тус бүрд авч явах ёстой төрөл зүйл бүрийг нь нэрээр нь зааж өгөгтүн.
33 Энэ бол тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлийн дагуу хийх Мерарийн хөвгүүдийн ургуудын үйлчлэл юм гэв.
34 Тиймээс Мосе, Аарон болон чуулганы удирдагчид кохатчуудын хөвгүүдийг тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,
35 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүрийг тоолов.
36 Тэдний ургуудаар тоологдсон эрчүүд нь хоёр мянга долоон зуун тавь байлаа.
37 Эдгээр нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, хурлын майханд үйлчилж байсан хүн бүр буюу кохатчуудын ургуудын тоологдсон эрчүүд байлаа.
38 Гершоны хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,
39 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майхны ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов.
40 Тэдний ургуудаар, эцгүүдийнх нь бүлүүдээр тоологдсон эрчүүд нь хоёр мянга зургаан зуун гуч байв.
41 Эдгээр нь ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, хурлын майханд үйлчилж байсан хүн бүр буюу Гершоны хөвгүүдийн ургуудын тоологдсон хүмүүс байлаа.
42 Мерарийн хөвгүүдээс тэдний ургуудаар нь, эцгүүдийнх нь бүлүүдээр,
43 гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх, хурлын майханд ажил хийхээр үйлчлэлд орсон хүн бүхэн тоологдов.
44 Тэдний ургуудаар тоологдсон эрчүүд нь гурван мянга хоёр зуу байв.
45 Эдгээр нь Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу Мосе, Аарон нарын тоолсон, Мерарийн хөвгүүдийн ургуудын тоологдсон хүмүүс байлаа.
46 Мосе, Аарон болон Израилийн удирдагчдын тоолсон тооллогод левичүүдийн тоологдсон бүх хүмүүс нь тэдгээрийн ургуудаар, эцгүүдийнх нь бүлүүдээр,
47 хурлын майхан дахь зөөх ажил болон үйлчлэлийн ажлыг хийхээр орж чадах гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх хүн бүр байлаа.
48 Тэдний тоологдсон эрчүүд нь найман мянга таван зуун ная байв.
49 Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Тиймээс эдгээр нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор түүний тоолсон хүмүүс байлаа.