Тооллого

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


-Reset+

Бүлэг 17

1 1. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
2 Израилийн хөвгүүдтэй ярьж, эцгийн бүл болгоны төлөө тэднээс нэг нэг таяг буюу эцгүүдийнх нь бүлүүдийн дагуу бүх удирдагчдаас нь арван хоёр таягийг ав. Хүн бүрийн таяг дээр нэрийг нь бичигтүн.
3 Тэдний эцгүүдийн бүл болгоны тэргүүлэгч бүрд нэг таяг байх тул Аароны нэрийг Левийн таяг дээр бич.
4 Дараа нь чи тэдгээрийг Миний чамтай уулздаг хурлын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул.
5 Миний сонгох хүний таяг нахиалах болно. Тийнхүү чиний эсрэг гомдоллож байгаа Израилийн хөвгүүдийн гомдлуудыг Би Өөрийнхөө дээрээс салгах болно гэв.
6 Тийм учраас Мосе Израилийн хөвгүүдтэй ярьсан бөгөөд тэдний бүх удирдагчид нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуу нэг нэг таягийг буюу арван хоёр таягийг Аароны таягтай хамт түүнд өгөв.
7 Тийнхүү Мосе гэрчлэлийн майханд ЭЗЭНий өмнө таягуудыг байрлуулав.
8 Дараагийн өдөр нь Мосе гэрчлэлийн майханд оров. Харагтун, Левийн гэрийн Аароны таяг нахиалан гөлөглөж, цэцэглээд боловсорсон буйлсын жимсийг гаргасан байв.
9 Дараа нь Мосе бүх таягуудыг ЭЗЭНий оршихуйгаас Израилийн бүх хөвгүүд уруу авчрав. Тэд харж, хүн бүр өөрийн таягийг авав.
10 Харин ЭЗЭН Мосед—Намайг эсэргүүцэх тэдний гомдлуудыг эцэс болгохын тулд чи Аароны таягийг тэрслэлийн эсрэг тэмдэг болгон хадгалахаар гэрчлэлийн өмнө буцааж тавь. Ингэснээр тэд үхэхгүй юм хэмээн айлдав.
11 Тийнхүү Мосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тийнхүү тэр хийв.
12 Дараа нь Израилийн хөвгүүд Мосетэй ярин—Харагтун, бид мөхөж, бид үхэж байна. Бид бүгд үхэж байна!
13 ЭЗЭНий асарт ойртож очсон хүн бүр үхэх ёстой. Бид бүрмөсөн мөхөх гэж үү? гэв.