Тооллого
Бүлэг 12
1 1. Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсний улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав. (Яагаад гэвэл Мосе Куш эмэгтэйтэй гэрлэсэн байлаа).
2 Тэд—ЭЗЭН үнэхээр зөвхөн Мосегээр дамжуулан ярьсан гэж үү? Тэр биднээр ч гэсэн дамжуулан яриагүй юу? гэхэд ЭЗЭН үүнийг сонсов.
3 (Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа.)
4 Тэр даруй ЭЗЭН Мосе, Аарон, Мириам нарт хандан—Та гурав хурлын майхан уруу хүрч ир гэж айлдав. Тиймээс тэр гурав хүрч ирлээ.
5 Дараа нь ЭЗЭН үүлэн багана дотор доош бууж, майхны үүдэн дээр зогсов. Тэрээр Аарон, Мириам нарыг дуудав. Тэр хоёрыг урагш гарахад
6 Тэр—Үгийг минь одоо сонс.Хэрэв та нарын дунд эш үзүүлэгч байвалЭЗЭН Би Өөрийгөө түүнд үзэгдлээр мэдүүлэх болно.Би түүнтэй зүүдэнд нь ярих болно.
7 Миний зарц Мосегийн хувьд тийм биш бөгөөдтэр Миний бүхий л гэрт итгэмжит билээ.
8 Түүнтэй Би ам далд хэллэгээр биш,харин бүр илэн далангүй амаараа ярьдаг бөгөөдтэр ЭЗЭНий хэлбэр дүрсийг хардаг.Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ?гэлээ.
9 Тийнхүү тэдний эсрэг ЭЗЭНий уур хилэн шатаж, Тэр салан явав.
10 Харин үүл майхны дээрээс салан явахад, харагтун, Мириам цас мэт цагаан, уяман өвчтэй болов. Аароныг Мириам уруу эргэхэд, харагтун, тэр уяман өвчтэй болсон байв.
11 Дараа нь Аарон Мосед хандан—Өө, эзэн минь, би танаас гуйя. Бидний мунхгаар үйлдэн, нүгэл үйлдсэн энэхүү нүглийг бидэнд бүү тохооч.
12 Түүнийг эхийнхээ хэвлийгээс гарахдаа хагас мах нь өмхөрсөн үхсэн нэгэнтэй адил бүү болгооч гэв.
13 Мосе ЭЗЭН уруу хашхиран—Бурхан, түүнийг эдгээгээч, би залбирч байна! хэмээв.
14 Гэвч ЭЗЭН Мосед—Хэрэв эцэг нь түүнийг нүүр уруу нь нулимсан бол тэр өөрийн ичгүүрийг долоо хоногийн турш үүрэхгүй байсан гэж үү? Түүнийг долоо хоногийн турш хуарангийн гадна хорь. Үүний дараа түүнийг дахин хүлээн авах юм хэмээв.
15 Тийнхүү Мириам долоо хоногийн турш хуарангийн гадна хоригдсон бөгөөд түүнийг дахин хүлээж авахаас нааш ард олон нүүсэнгүй.
16 Үүний дараа харин ард олон Хазеротаас нүүж, Параны цөлд буудаллав.