Иов
Бүлэг 6
1 1. Тэгэхэд Иов хариулж—
2 Өө, миний уй гашуу үнэндээ хэмжигдэж,миний сүйрлийн хамт жин хэмжүүр дээр тавигдах ч болоосой!
3 Тэгвэл тэр нь далай тэнгисийн элснээс ч илүү хүнд байхсан.Тиймээс миний үгс яаруу байна.
4 Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөдтэдний хорыг сүнс минь ууж байна.Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
5 Өвстэй бол хулан орилох уу?Тэжээлтэй бол үхэр мөөрөх үү?
6 Амтгүй зүйлийг давслахгүйгээр идэж чаддаг бил үү?Өндөгний цагаанд амт байдаг бил үү?
7 Тэдгээрт хүрэхээс сэтгэл минь татгалзаж байна.Миний хувьд, тэд балиар муухай хоол мэт юм.
8 Өө, миний хүсэлт биелэгдэж,Бурхан миний тэмүүллийг өгч соёрхох ч болоосой!
9 Бурхан намайг няцлахыг хүссэн байгаадТэрээр Өөрийн мутраа сул тавин, намайг тастан хаяасай!
10 Гэсэн ч энэ нь надад тайтгарал болсоор байдаг бөгөөдби хөнөөлт өвчинд баярлан хөөрдөг.Учир нь би Ариун Нэгэний үгсийг үгүйсгээгүй юм.
11 Би хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ?Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?
12 Миний хүч хад чулууны хүч үү?Миний бие хүрэл үү?
13 Миний тусламж миний дотор байхгүй нь энэ үү?Аврал нь надаас зайлуулагдсан нь энэ үү?
14 Цөхөрсөн хүн Төгс Хүчит Нэгэнээс эмээхээ мартахгүйн тулдтүүнд анд нөхдөөс нь энэрэл байх болой.
15 Ах дүүс минь горхи мэт,ширгэдэг горхинуудын цутгалан мэт итгэлгүйгээр үйлджээ.
16 Тэд мөстсөн үедээ булингартай бөгөөддотроос нь цас хайлдаг.
17 Усгүй болохдоо тэд дуугүй болж,халуун болоход тэд байрнаасаа алга болдог.
18 Тэдний замналын жимүүд тахийдаг бөгөөдтэд цөл уруу явж, ор сураггүй алга болдог билээ.
19 Темагийн жинчид тэднийг харж,Шебагийн аянчид тэдгээрт найдаж байсан.
20 Найдлага тавьж байсан учраас тэд ичицгээсэн бөгөөдтэнд очоод тэд улайцгаасан.
21 Үнэхээр та нар одоо тийм болцгоожээ.Та нар аймшгийг хардаг бөгөөд айн дагжиж байна.
22 Би “Надад өгөөч”,эсвэл “Өөрсдийн эд хөрөнгөнөөс миний төлөөсийг өргөөч”,
23 эсвэл “Өстний савраас намайг чөлөөлөөч”,эсвэл “Харгис догшин хүмүүсийн савраас намайг авраач” гэж хэлэв үү?
24 Надад сургаач, тэгвэл би дуугүй байя.Хэрхэн алдсаныг минь харуулаач.
25 Шударга үгс юутай хүчтэй вэ?Гэвч та нарын залруулгууд юуг залруулдаг вэ?
26 Цөхөрсөн нэгний үгс салхи мэт байдаг байхадта нар үгсийг буруутгах гэж байна уу?
27 Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж,анд найзаа арилжих байсан.
28 Би та нарын нүүрний өмнө худал ярьж байгаа эсэхийг надаас одоо хараач.
29 Эргэгтүн, би гуйж байна, бурууг бүү байлга.Эргэгтүн, миний шударга байдал үүнд байна.
30 Хэлэн дээр минь буруу юм байна уу?Миний тагнай сүйрлийг ялгаж чадахаа больсон уу?