Иов
Бүлэг 35
1 1. Дараа нь Елиху үргэлжлүүлэн,—
2 Энэ чинь шударга ёсны дагуу байна гэж чи бодож байна уу?Чи “Миний шударга зөв байдал Бурханыхаас илүү юм” гэж хэлэх үү?
3 Учир нь чи“Энэ нь Танд ямар хэрэгтэй юм бэ?Би нүгэл хийсэн байхаас илүү ямар ашгийг би авах вэ?” гэдэг.
4 Би чамд болон чамтай хамт байгаа андуудад чинь хариулъя.
5 Тэнгэр өөд хараад, үзэгтүн.Та нарын дээрх үүлсийг харагтун.
6 Чи нүгэл хийсэн бол Түүний эсрэг юуг гүйцэлдүүлдэг вэ?Чиний нүгэл хилэнцүүд олон бол Түүнд чи юу хийдэг вэ?
7 Чи шударга зөв бол Түүнд юу өгч,эсвэл Тэрээр чиний гараас юу авдаг вэ?
8 Чиний хорон муу өөртэй чинь адил хүний төлөө бөгөөдшударга зөв чинь хүний хүүгийн төлөө юм.
9 Тоо томшгүй дарлалуудаас болж тэд хашхирцгаадаг.Хүчтэний гараас болж тэд тусламж эрэн хашхирцгаадаг.
10 Гэвч хэн ч“Шөнөөр эгшиг дуу өгдөг миний Бүтээгч Бурхан хаана байна вэ?
11 Тэрээр бидэнд газрын амьтдаас ч илүүгээр заадаг бөгөөдбиднийг тэнгэрийн шувуудаас ч илүү мэргэн болгодог” гэж хэлдэггүй юм.
12 Тэд тэнд орилдогболовч бузар муу хүмүүсийн бардамналаас болж Тэрээр хариулдаггүй.
13 Үнэхээр Бурхан хоосонг сонсохгүй,Төгс Хүчит Нэгэн ч үүнийг анхаарахгүй.
14 Тэгэх тусам Түүнийг хардаггүй гэж чамайг өгүүлэхэд сонсохгүй.Хэрэг Түүний өмнө байгаа бөгөөдчи Түүнийг хүлээх ёстой!
15 Одоо ч, Тэр Өөрийн уур хилэнгээр залраагүй, нүгэл хилэнцийг ч олж хараагүй байгаа учраас,
16 тиймээс Иов амаа утгагүй хоосноор нээдэг.Тэрээр мэдлэггүйгээр үгсээ олшруулдаг ажээ гэв.