Иов
Бүлэг 5
1 1. Одоо дуудаач, чамд хариулах хэн нэгэн хүн байгаа юм уу?Ариун хүмүүсийн аль уруу нь чи эргэх юм бэ?
2 Уур хорсол нь мунхаг хүнийг алж,атаархал нь гэнэн нэгнийг үхүүлдэг.
3 Үндэслэж буй мунхгийг би харсан бөгөөдтүүний орон гэрийг би шууд хараасан билээ.
4 Түүний хөвгүүд аюулгүй байдлаас хол бөгөөдтэд дааман хаалган дотор бяцлагдавч, аврагч байхгүй аж.
5 Өлсөгчид ургацыг нь цөлмөж,өргөст бутнууд уруу авч явдаг.Ундаасагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.
6 Золгүй явдал шорооноос гардаггүй,гай зовлон ч газраас ургадаггүй.
7 Дээшээ цорволзон үсчих очнуудын адил хүн зовлонгийн төлөө л төрдөг.
8 Харин миний хувьд, би Бурханыг эрэлхийлж,Бурханы өмнө би өөрийн хэргийг тавихсан.
9 Тэрээр агуу, ухааршгүй зүйлсийг болонтоо томшгүй гайхамшгуудыг үйлддэг юм.
10 Тэрээр газар дэлхий дээр хур бороо өгч,талбайнууд уруу ус илгээдэг бөгөөд
11 ингэснээр Тэрээр дорой хүмүүсийг өндөрт тавьж,гашуудагсад ч аюулгүй байдалд өргөгдөх ажээ.
12 Тэрээр башир хүмүүсийн хуйвалдааныг тасалдаг бөгөөдингэснээр тэдний гар амжилт олж чаддаггүй аж.
13 Тэр ухаантнуудыг башир байдал дотор нь олзолдог бөгөөдзальтнуудын зөвлөгөө хурдан хүчингүй болдог.
14 Өдрөөр тэд харанхуйтай учирч,үд дунд ч шөнө мэт тэмтэчдэг.
15 Харин Тэрээр тэдний амны сэлмээс хийгээдядуусыг хүчтэний савраас авардаг.
16 Тиймээс тусламж дэмжлэггүй хүмүүст найдвар байгаа бөгөөдшударга бус нь өөрийн амыг түгжих ёстой юм.
17 Үзэгтүн, Бурханаар сургамжлагддаг хүн юутай жаргалтай вэ,тиймээс Төгс Хүчит Нэгэний гэсгээлтийг бүү жигш.
18 Тэрээр өвтгөдөг бөгөөд шархыг боож өгдөг.Тэрээр шархлуулдаг бөгөөд Түүний мутар эдгээдэг аж.
19 Зургаан гай гамшгаас Тэрээр чамайг аварч,долоон бузар муу зүйл ч чамд хүрэхгүй.
20 Өлсгөлөнгийн үед Тэрээр чамайг үхлээс,дайны үед илдний хүчнээс золино.
21 Чи хэлний ташуураас халхлагдаж,ирэхэд нь хүчирхийллээс айхгүй болно.
22 Хүчирхийлэл ба өлсгөлөн болоход чи инээж,зэрлэг араатнуудаас ч айхгүй болно.
23 Учир нь чи талын чулуунуудтай холбоотон болж,хээрийн араатнууд ч чамтай эвтэй байх болно.
24 Чи орших сууцаа эргэж, ямар ч алдагдлаас эмээхгүй учраасмайхан чинь аюулгүй болохыг чи мэднэ.
25 Үр удмууд чинь өнөр өтгөн, үр хүүхэд чинь газар дэлхийн өвс мэт болохыг чи бас мэдэх болно.
26 Цагт нь хурааж юүжилсэн тариа адилчи бүрэн хүч тэнхээтэй байхдаа булшинд орно.
27 Үүнийг үзэгтүн. Ийм учиртай болохыг бид шалгасан билээ.Үүнийг сонсож, өөртөө ухаарагтун гэв.