Иов
Бүлэг 16
1 1. Тэгэхэд Иов хариулж,—
2 Иймэрхүү юм би олонтаа сонссон билээ.Та нар бүгд хөөрхийлөлтэй тайтгаруулагчид юм.
3 Хоосон үгсэд хязгаар байгаа юу?Эсвэл юу түлхэхээрээ та нар хариулдаг вэ?
4 Би ч гэсэн та нарын оронд байсан бол та нар шиг ярьж чадах байсан.Би та нарын эсрэг үгс холбож,та нарын дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.
5 Би та нарыг амаараа хүчирхэгжүүлж,уруулынхаа хөдөлгөөнөөр та нарын зовлонг нимгэлэх байсан.
6 Би ярьдаг бол, өвчин минь багасаагүй,ярихаа больдог ч намайг юу орхих юм бэ?
7 Харин одоо Тэрээр намайг сульдаалаа.Та миний бүх нөхөрлөлийг хоосон болголоо.
8 Та намайг хатаан хорчийлгосон бөгөөдтэр чинь гэрч болжээ.Миний доройтол миний эсрэг боссон бөгөөдтэрээр нүүрэн дээр минь гэрчилнэ.
9 Түүний уур намайг тастчин, ангуучилсан бөгөөдТэрээр над уруу Өөрийн шүдээ хавирав.Өстнүүд минь намайг цоо ширтдэг.
10 Тэд өөрсдийн амнуудаа над уруу ангайлгаж,зэвүүцлээр хацар дээр минь занчиж,миний эсрэг нэгдсэн билээ.
11 Бурхан намайг гажсан хүмүүсийн саварт өгч,хорон муу хүмүүсийн гарт тушаадаг.
12 Би тайван байсан боловч Тэрээр намайг хага цохиж,хүзүүн дээрээс минь зууран авч, намайг хэсэг болгон буталжээ.Тэрээр бас намайг Өөрийн бай болгожээ.
13 Түүний сумнууд намайг хүрээлдэг.Тэрээр бөөрийг минь өрөвдөлгүйгээр хоёр хуваадаг.Тэрээр цөсийг минь газарт асгадаг.
14 Тэрээр намайг ахин дахин сэглэдэг.Тэрээр дайчин мэт над уруу довтолдог.
15 Би арьсан дээгүүрээ таар оёж, эврээ шороонд шаав.
16 Уйлснаас болж нүүр минь улайж,зовхи минь гүн харлав.
17 Гэсэн хэдий ч миний гарт хүчирхийлэл байхгүй бөгөөдзалбирал минь цэвэр билээ.
18 Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал,миний уйлах дуунд байх газар бүү үлдэг.
19 Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт,миний өмгөөлөгч өндөрт байна.
20 Найзууд минь намайг тохуурхагчид юм.Миний нүд Бурханд хандан уйлдаг.
21 Хүн хөршийнхөө төлөө гуйдгийн адил,Хэн нэгэн миний төлөө Бурханаас гуйдаг ч болоосой!
22 Учир нь хэдхэн жил өнгөрөн одох үед би эргэж ирдэггүй замаар явна.