Иов
Бүлэг 17
1 1. Миний сүнс бөхсөн бөгөөд өдрүүд минь гүйцэж, надад булш байна.
2 Үнэхээр тохуурхагчид миний дэргэд байгаа бөгөөдминий нүд тэдний доромжлолыг ширтэнэ.
3 Одоо, Өөрийнхөө өмнө миний төлөө барьцааг тавиач.Миний батлан даагч болох хэн байна вэ?
4 Та тэдний зүрх сэтгэлийг ухаарлаас нуусан учраас Та тэднийг өргөхгүй.
5 Олз ашгийн төлөө анд нөхдийнхөө эсрэг мэдүүлэг өгөгчийн үр хүүхдүүдийн нүд ч мөн сулрах болно.
6 Гэвч Тэр намайг хүмүүсийн зүйр үг болгосон бөгөөдхүмүүст хараал болсон нэгэн бол би юм.
7 Уй гашуугаас болж нүд минь ч улам сүүмийж,бүх эд эрхтнүүд минь сүг сүүдэр шиг болов.
8 Шударга хүмүүс үүнийг хараад гайхаж,гэмгүй нэгэн өөрийгөө бурхангүй хүмүүсийн эсрэг болгоно.
9 Гэсэн ч зөв шударга нэгэн өөрийн замаа хөөн явж,цэвэр гартай нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.
10 Харин та бүгд одоо дахин ирээрэй.Учир нь та нарын дундаас мэргэн хүнийг би олохгүй байна.
11 Миний хоногууд өнгөрөн одож,миний төлөвлөгөөнүүд буюу зүрхний минь хүслүүд тасран үгүй болов.
12 Тэд харанхуй орчинд “Гэрэл ойрхон байна” хэмээн шөнийг өдөр болгодог аж.
13 Хэрэв би Үхэгсдийн орныг гэр шигээ харвал,би өөрийнхөө орыг харанхуйд засдаг болно.
14 Хэрэв би нүхэнд хандан “Чи миний эцэг” гэж,өт хорхойд хандан “Миний эх болон миний эгч” гэж хэлдэг бол
15 миний найдвар одоо хаана байна вэ?Миний найдварыг хэн ойшоох юм бэ?
16 Тэр нь надтай хамт Үхэгсдийн орон уруу буух болов уу?Бид хамтдаа шороонд орно гэж үү? гэв.