Иов
Бүлэг 33
1 1. Ямар ч байсан, Иов оо,одоо миний яриаг сонсож,бүх үгсийг минь чагнаач.
2 Одоо харагтун, би амаа нээж,миний аман доторх хэл ярьдаг.
3 Миний үгс бол зүрхний минь зөвт байдал бөгөөдуруул минь чин үнэнээсээ мэдлэгийг өгүүлдэг.
4 Бурханы Сүнс намайг бүтээсэн бөгөөдТөгс Хүчит Нэгэний амьсгал надад амь өгдөг билээ.
5 Чаддаг юм бол хариул.Миний өмнө Өөрийгөө бэлдээд, сөрөн зогс.
6 Үзэгтүн, би чамтай адил Бурханд харьяалагддаг.Би ч гэсэн шавраар бүтээгдсэн билээ.
7 Үзэгтүн, надаас айх хэрэггүй,миний дарамт ч чамд хүнддэх ёсгүй.
8 Үнэхээр чи миний чихэн дээр ярьсан бөгөөдүгсийг би сонссон билээ.
9 “Би цэвэр, нүгэлгүй.Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.
10 Харагтун, Тэрээр л миний эсрэг өс хонзон санаж,намайг Өөрийн дайснаа хэмээн тооцдог.
11 Тэрээр хөлийг минь дөнгөлж,алхах бүрийг минь харуулддаг”.
12 Үзэгтүн, би чамд хэлье,үүнд чи буруутаж байна.Учир нь Бурхан хүнээс агуу билээ.
13 Хийсэн бүгдээ тайлагнадаггүй хэмээнюунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ?
14 Бурхан нэг янзаар, мөн нөгөө янзаар дахин хэлдэг боловч үнэндээ хэн ч анзаардаггүй.хэн ч үүнийг ойшоодоггүй юм.
15 Гүн нойр хүмүүсийг хучин,хүмүүс орондоо дуг хийх зуур тэдэн дээр гүн нойр ирэхэдзүүд буюу шөнийн үзэгдэл дотор,
16 тэгэхэд л Тэрээр хүний чихийг нээж,тэдний заавруудыг битүүмжилдэг нь
17 Тэрээр хүнийг явдлаас нь эргүүлж,бардамналаас барихын тулд билээ.
18 Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс,түүний амийг Үхэгсдийн оронд орохоос буцаан татдаг.
19 Хүн бас орон дотроо өвчин шаналлаар,ясандаа ихсэж буй янгиналаар шийтгэгдсэн билээ.
20 Ингэснээр түүний амь талхыг,түүний сэтгэл дуртай хоолоо жигшдэг.
21 Түүний махан бие ядраад хатан хорчийж,харагддаггүй байсан яснууд нь ил гарч ирдэг.
22 Тэгээд түүний сэтгэл нүхэнд,түүний амь үхлийг авчрагчид уруу ойртдог ажээ.
23 Хэрэв тэр хүнд зөвийг нь мэдүүлж өгөхөөртүүний төлөө зуучлагч тэнгэр элч мянгын дунд нэг байвал,
24 тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж,“Нүхэнд унахаас түүнийг авар.Би золиосыг олов” хэмээг.
25 Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог.Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг.
26 Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөдБурхан түүнийг хүлээн авна.Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөдТэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно.
27 Тэрээр хүмүүст дуулж“Би нүгэл хийж, зөвийг үгүйсгэсэн бөгөөдэнэ нь надад ханамжийг өгсөнгүй.
28 Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас зольсон бөгөөдминий амь гэрлийг үзнэ” гэх болно.
29 Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд олонх тохиолдолд үйлддэг нь
30 түүний сэтгэлийг нүхнээс буцаан авчрахын тулд бөгөөдтэрээр амийн гэрлээр гийгүүлэгдэхийн тулд болой.
31 Анхаарлаа хандуул, Иов оо! Намайг сонс.Дуугүй байж, намайг яриул.
32 Чамд хэлэх зүйл байвал надад хариул.Чамайг зөвтгөхийг би хүсэж байгаа учраас ярь.
33 Хэрэв үгүй бол намайг сонс.Дуугүй бай, би чамд мэргэн ухааныг сургая гэв.