Шастирын Дээд
Бүлэг 9
1 1. Ингээд бүх Израиль угийн бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав.
2 Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, дуганы үйлчлэгчид болох израильчууд болой.
3 Иудагийн хөвгүүдийн Бениамины хөвгүүдийн, Ефраимын хөвгүүдийн, Манассегийн хөвгүүдийн зарим нь Иерусалимд амьдарсан нь
4 Иудагийн хүү Перезийн хөвгүүдээс Утаи бөгөөд тэр Аммихудын хүү, Омрийн ач, Имрийн гуч, Банийн дөч болой.
5 Шилончуудаас ууган хүү Асаиа болон түүний хөвгүүд тэнд амьдарчээ.
6 Зерагийн хөвгүүдээс Иеуел болон түүний төрөл садангийн зургаан зуун ерэн хүн амьдарсан ажээ.
7 Бениамин хөвгүүдээс Хассенуагийн гуч Ходавиагийн ач, Мешулламын хүү Саллу амьдарсан болой.
8 Мөн Иерохамын хүү болох Ибнеиа, Микрийн ач Уззийн хүү Ела, Ибнеиагийн гуч Реуелийн ач Шефатиагийн хүү Мешуллам амьдарсан юм.
9 Тэдний садан төрөл нь удмынхаа дагуу бүгд есөн зуун тавин зургаан хүн бөгөөд тэд бүгдээрээ тус тусын гэрийн захирагчид болой.
10 Тахилч нараас Иедаиа, Иехоиариб, Иахин,
11 Азариа нар амьдарсан бөгөөд Азариа бол Хилкиагийн хүү, Мешулламын ач Задокийн гуч, Мераиотын дөч, Бурханы сүмийн ахлах даамал Ахитубын тач хүү болой.
12 Бас Адаиа байсан бөгөөд тэр бол Иерохамын хүү, Пашурын ач, Малхиагийн гуч юм. Мөн Маасаи байсан бөгөөд тэр бол Адиелын хүү, Иазерагийн ач, Мишулламын гуч, Мешиллемитийн дөч, Иммерийн тач юм.
13 Тэдний төрөл садан болох өрхүүдийн тэргүүлэгчид буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авъяаслаг мянга долоон зуун жаран хүн байв.
14 Леви хүмүүсээс Мерарийн хөвгүүдийн нэг болох Шемаиа байсан бөгөөд тэр бол Хасшубын хүү, Азрикамын ач, Хашабиагийн гуч болой.
15 Бас Бакбаккар, Хереш, Галал, Маттаниа нар байсан бөгөөд Маттаниа бол Микагийн хүү, Зикрийн ач, Асафын гуч болой.
16 Бас Обадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Берекиа ч байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой.
17 Хаалгач нар нь Шаллум, Аккуб, Талмон, Ахиман нар болон тэдний төрөл садангууд болой. Шаллум нь тэргүүн бөгөөд
18 одоог хүртэл зүүн тал дахь Хааны хаалган дээр хаалгач байна. Эдгээр нь Левийн хөвгүүдийн хүрээний хаалгач нар байсан юм.
19 Корагийн гуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн гэр бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв.
20 Урьд Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв.
21 Мешелемиагийн хүү Зехариа хурлын майхны үүдний сахиул болой.
22 Үүдний сахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо угийн бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэлийн ажилд томилов.
23 Иймээс тэд болон тэдний хөвгүүд нь майхан гэр буюу ЭЗЭНий сүмийн хаалганы хамгаалалтыг даан авав.
24 Сахиулууд зүүн, баруун, өмнө, хойд дөрвөн зүгт байв.
25 Тэдний тосгон дахь төрөл садангууд нь долоо хоног бүр ирж, ээлжээр тэдэнтэй хамт байдаг байв.
26 Бурханы өргөөний эрдэнэсийн сан ба өрөөнүүдийг хариуцсан итгэлийн үйлчлэлд дөрвөн ахлах сахиул байсан бөгөөд тэд леви хүмүүс байв.
27 Харуул хамгаалалт ба өглөө бүр хаалгыг нээх үүргийг даан авсан тул тэд Бурханы сүмийн эргэн тойронд шөнийг өнгөрөөдөг байв.
28 Тэдний зарим нь үйлчлэлийн хэрэгслүүдийг даан авсан тул тэдгээрийг гаргаж, оруулах бүрийдээ тоолдог байжээ.
29 Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа.
30 Тахилч нарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв.
31 Левичүүдийн нэг Маттитиа нь кора хүн Шаллумын ууган хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ.
32 Кохатчуудын хөвгүүдийн төрөл садангийн зарим нь амралтын өдөр бүр ил тавих талх хийхийг хариуцаж авсан байв.
33 Дуучид нь Левийн өрхүүдийн захирагчид бөгөөд сүмийн өрөөнүүдэд амьдран, өдөр ч шөнө ч өөрсдийн ажлыг хийх тул өөр бусад үйлчлэлээс чөлөөлөгдөв.
34 Эдгээр нь угийн бичигт орсон левичүүдийн эцгийн удмын захирагчид болой. Тэд Иерусалимд амьдарчээ.
35 Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан юм. Түүний эхнэрийн нэр нь Маака болой.
36 Түүний ууган хүү нь Абдон, удаах нь Зур, Киш, Баал, Нер, Надаб,
37 Гедор, Ахио, Зехариа, Миклот нар болой.
38 Миклот нь Шимеамын эцэг болов. Тэд мөн Иерусалимд өөрсдийн ах дүүсийн хамт бусад хамаатнуудынхаа зэргэлдээ амьдрав.
39 Нер нь Кишийн эцэг болж, Киш нь Саулын эцэг болж, Саул нь Ионатан, Малхи-шуа, Абинадаб, Ешбаал нарын эцэг болов.
40 Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микагийн эцэг болов.
41 Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар болой.
42 Ахаз нь Иарагийн эцэг болж, Иара нь Алемет, Азмавет, Зимри нарын эцэг болж, Зимри нь Мозагийн эцэг болов.
43 Моза нь Бинеагийн эцэг болов. Бинеагийн хүү нь Рефаиа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой.
44 Азел зургаан хүүтэй байсан бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бокеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан болой. Эдгээр нь Азелын хөвгүүд болой.