Шастирын Дээд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29


-Reset+

Бүлэг 1

1 1. Адам, Сет, Енош,
2 Кенан, Махалалел, Иаред,
3 Енох, Метусела, Ламех,
4 Ноа, Шем, Хам, Иафет.
5 Иафетын хөвгүүд нь Гомер, Магог, Мадаи, Иаван, Тубал, Мешех, Тирас нар бөгөөд
6 Гомерын хөвгүүд нь Ашкеназ, Дифат, Тогарма нар юм.
7 Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.
8 Хамын хөвгүүд нь Куш, Мизраим, Пут, Канаан нар бөгөөд
9 Кушийн хөвгүүд нь Зеба, Хавила, Сабта, Раама, Сабтека нар юм. Раамагийн хөвгүүд нь Шеба, Дедан нар юм.
10 Куш Немродын эцэг болсон бөгөөд тэр нь энэ дэлхийн анхны хүчирхэг хүн болжээ.
11 Мизраимаас Луд, Анам, Лехаб, Нафтух,
12 Патрус, Каслу, Кафтор хүмүүс гарсан юм. Каслугаас филистчүүд гарсан билээ.
13 Канаан нь ууган хүү Сидоныг төрүүлээд, мөн Хит болон
14 иебусчууд, аморичууд, гиргашчууд,
15 хивичүүд, аркичууд, синичүүд,
16 аривадчууд, земарчууд, хаматчуудыг төрүүлсэн юм.
17 Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арфахшад, Луд, Арам, Уз, Хул, Гетер, Мешек юм.
18 Арфахшад нь Шелагийн эцэг болж, Шела нь Еберийн эцэг болжээ.
19 Еберт хоёр хүү төрсөн бөгөөд түүний өдрүүдэд дэлхий хуваагдсан учир нэг хүүхдийн нэр нь Пелег, дүүгийнх нь нэр Иоктан болой.
20 Иоктан нь Алмодад, Шелеф, Хазармавет, Иера,
21 Хадорам, Узал, Дикла,
22 Ебал, Абимаел, Шеба,
23 Офир, Хавила, Иобабыг төрүүлсэн юм. Эдгээр нь бүгд Иоктаны хөвгүүд болой.
24 Шем, Арфаксад, Шела,
25 Ебер, Пелег, Реу,
26 Серуг, Нахор, Тера,
27 Абрам буюу Абрахам.
28 Абрахамын хөвгүүд нь Исаак, Ишмаел болой.
29 Тэдний угийн бичиг нь дараах болой. Ишмаелын ууган хүү нь Небаиот байсан бөгөөд удаах нь Кедар, Адбеел, Мибсам,
30 Мишма, Дума, Масса, Хадад, Тема,
31 Иетур, Нафиш, Кедема нар юм. Эдгээр нь Ишмаелын хөвгүүд болой.
32 Абрахамын татвар эм Кетурагийн төрүүлсэн хөвгүүд нь Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нар болой. Иокшаны хөвгүүд нь Шеба, Дедан юм.
33 Мидианы хөвгүүд нь Ефа, Ефер, Ханох, Абида, Елдаа болой. Эдгээр нь бүгд Кетурагийн хөвгүүд юм.
34 Абрахам нь Исаакийг төрүүлсэн билээ. Исаакийн хөвгүүд нь Есав болон Израиль.
35 Есавын хөвгүүд нь Елифаз, Реуел, Иеуш, Иалам, Кора болой.
36 Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефи, Гатам, Кеназ, Тимна, Амалек нар болой.
37 Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза болой.
38 Сеирийн хөвгүүд нь Лотан, Шобал, Зибеон, Ана, Дишон, Езер, Дишан.
39 Лотаны хөвгүүд нь Хори, Хомам, Лотаны эгч нь Тимна юм.
40 Шобалын хөвгүүд нь Алиан, Манахат, Ебал, Шефи, Онам болой. Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана болой.
41 Анагийн хүү нь Дишон бөгөөд Дишоны хөвгүүд нь Хамран, Ешбан, Итран, Херан болой.
42 Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Иаакан болой. Дишаны хүү нь Уз, Аран болой.
43 Израилийн хөвгүүдийн хэн нэгэн хааны хаанчлахаас өмнө Едом газрыг захирч байсан хаад нь эдгээр болой. Беорын хүү Бела. Түүний хотын нэрийг Динхаба гэдэг байв.
44 Бела үхэхэд Бозрагийн Зерагийн хүү Иобаб түүний оронд хаан болсон юм.
45 Иобаб үхэхэд теманчуудын нутгийн Хушам түүний оронд хаан болсон билээ.
46 Хушам үхэхэд Моабын талд мидианчуудыг цохисон Бедадын хүү Хадад түүний оронд хаан болсон бөгөөд хотынх нь нэрийг Авит гэдэг байв.
47 Хадад үхэхэд Масрекагийн Самла түүний оронд хаан болсон билээ.
48 Самла үхэхэд Евфратын эргийн Рехоботын Шаул түүний оронд хаан болсон юм.
49 Шаул үхэхэд Ахборын хүү Баал-ханан түүний оронд хаан болсон юм.
50 Баал-ханан үхэхэд Хадад түүний оронд хаан болсон бөгөөд түүний хотыг Паи хэмээн нэрлэдэг байв. Түүний эхнэрийн нэрийг Мехетабел гэдэг бөгөөд тэр Ме-Захабын Матредын охин болой.
51 Дараа нь Хадад үхсэн билээ. Едомын захирагчид нь захирагч Тимна, захирагч Алиа, захирагч Иетет
52 захирагч Охолибама, захирагч Ела, захирагч Пинон,
53 захирагч Кеназ, захирагч Теман, захирагч Мибзар,
54 захирагч Магдиел, захирагч Ирам болой. Эдгээр нь Едомын захирагчид юм.