Иошуа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


-Reset+

Бүлэг 19

1 1. Хоёр дахь шавга Симеонд буюу Симеоны хөвгүүдийн овог дээр тэдний ургуудын дагуу буув. Тэдний өв нь Иудагийн хөвгүүдийн овгийн өв болох газар нутаг дунд байлаа.
2 Тийнхүү тэд өв болгон Беершеба буюу Шеба, Молада,
3 Хазар-шуал, Бала ба Езем,
4 Елтолад, Бетул ба Хорма,
5 Зиклаг, Бет-маркабот ба Хазарсуса,
6 Бет-лебаот ба Шарухен зэрэг арван гурван хотыг тосгодынх нь хамт,
7 мөн Аин, Риммон, Етер ба Ашаны зэрэг дөрвөн хотыг тосгодынх нь хамт,
8 мөн Баалат-беер ба Негевийн Рама хүртэл, эдгээр хотуудын эргэн тойрон дахь бүх тосгодуудыг авав. Энэ нь Симеоны хөвгүүдийн овгийн ургуудын дагуух өв байлаа.
9 Симеоны хөвгүүдийн өв нь Иудагийн хөвгүүдийн хувиас оногдсон байв. Учир нь Иудагийн хөвгүүдийн хувь ногдол нь хэрэгцээнээс нь илүү байв. Ийнхүү Симеоны хөвгүүд Иудагийн өв болсон газар нутгийн голд өв залгамжлалаа хүлээн авав.
10 Гурав дахь шавга Зебулуны хөвгүүдэд ургуудынх нь дагуу буулаа. Тэдний өвийн нутаг нь Саридыг хүртэл байв.
11 Дараа нь хил нь баруун тийш болон Марала уруу явж, тэгээд Даббешетийг шүргэн, Иокнеамын урд орших горхинд хүрчээ.
12 Тэр нь Саридаас зүүн тийш наран мандах зүг уруу Хислот-таборын хил хүртэл эргэн, цаашаа Даберат уруу үргэлжлэн, Иафиа уруу өгссөн байлаа.
13 Эндээс хил зүүн тийш наран мандах зүг уруу Гат-хефер болон Ет-казин уруу үргэлжлэн, Неа уруу чиглэсэн Риммон уруу сунасан байв.
14 Уг хил хойд зүгт Ханнатон уруу тойрон дугуйрч, Ифтахелын хөндийд ирэн төгсөж байлаа.
15 Мөн Катта, Нахалал, Шимрон, Идала ба Бетлехем зэрэг арван хоёр хот тосгодынхоо хамт багтсан байлаа.
16 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Зебулуны хөвгүүдийн тэдний ургуудынх нь дагуух өв нь байлаа.
17 Дөрөв дэх шавга Иссахарт буюу Иссахарын хөвгүүд дээр ургийнх нь дагуу буув.
18 Тэдний бүс нутагт нь Иезреел хүртэл Хесуллот, Шунем,
19 Хафараим, Шион ба Анахарат,
20 Раббит, Кишион ба Ебез,
21 Ремет, Ен-ганним, Ен-хадда ба Бет-паззезийг багтааж байв.
22 Мөн уг хил Табор ба Шахазума болон Бет-шемешт хүрч, тэдний хил Иордан дээр ирэн төгссөн байв. Энд арван зургаан хот нь тосгодтойгоо хамт байлаа.
23 Эдгээр хотууд тосгодтойгоо хамт Иссахарын хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуух өв нь байлаа.
24 Тав дахь шавга Ашерын хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув.
25 Тэдний нутаг нь Хелкат, Хали, Бетен ба Ахшаф,
26 Алламмелех, Амад ба Мишал нар байсан ба энэ нь баруун зүгт Кармел болон Шихор-либнат уруу хүрч байлаа.
27 Мөн энэ нь зүүн зүг уруу Бет-дагон уруу чиглэн эргэж, Зебулунд хүрээд, мөн Бетемек ба Неиелийн хойд зүгт Ифтахелын хөндийд хүрээд дараа нь хойшоогоо Кабул уруу сунан хүрч,
28 Еброн, Рехоб, Хаммон ба Кана болон бүр Их Сидоныг хүртэл үргэлжилж байв.
29 Уг хил Рама уруу чиглэн эргэж, мөн Тирийн бэхлэгдсэн хот уруу хүрчээ. Дараа нь Хоса уруу эргэж, Ахзибын бүс нутаг дахь тэнгист ирж төгсөж байв.
30 Энд бас Умма, Афек ба Рехоб зэрэг хорин хоёр хот нь тосгодтойгоо хамт байлаа.
31 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Ашерын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв нь байлаа.
32 Зургаа дахь шавга Нафталийн хөвгүүдэд ургуудынх нь дагуу буув.
33 Тэдний хил нь Хелефээс Заананним дахь царс болон, Адами-некеб ба Иабнеелээс эхлэн Лаккумд хүрч, Иордан дээр ирэн төгсөж байв.
34 Эндээс хил баруун тийш Азнот-табор уруу эргэж явсаар, Хуккок уруу үргэлжлэн, өмнө зүгт Зебулунд хүрч очин мөн баруун зүгт Ашерт хүрээд, зүүн зүгт Иорданы дэргэдэх Иудад хүрсэн байлаа.
35 Бэхлэгдсэн хотууд нь Зиддим, Зер, Хаммат, Раккат ба Хиннерет,
36 Адама, Рама ба Хазор,
37 Кедеш, Едреи ба Ен-хазор,
38 Иирон, Мигдал-ел, Хорем, Бет-анат ба Бет-шемеш зэрэг арван есөн хот нь тосгодтойгоо хамт байлаа.
39 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Нафталийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуух өв нь байлаа.
40 Долоо дахь шавга Даны хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув.
41 Тэдний өвийн газар нутаг нь Зора, Ештаол ба Ир-шемеш,
42 Шаалаббин, Аиалон ба Итла,
43 Елон, Тимна ба Екрон,
44 Елтеке, Гиббетон ба Баалат,
45 Иехүд, Бене-берак ба Гат-риммон,
46 Ме-иаркон ба Раккон, Иоппагийн харалдаах бүс нутагтай хамт байв.
47 Гэвч газар нутгаа эзэмшихэд нь Даны хөвгүүдэд бэрхшээл учирчээ. Учир нь Даны хөвгүүд явж, Лешемтэй дайтан, түүнийг эзлэн авчээ. Дараа нь тэд түүнийг илдний ирээр цохин, эзлэн авч, тэнд суурьшив. Тэд Лешемийг өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэв.
48 Эдгээр хотууд тосгодынхоо хамт Даны хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь байлаа.
49 Хүмүүст өв болох газрыг хил хязгааруудаар нь хуваарилж дуусаад Израиль өөрийн дотор Нуны хүү Иошуад өвийг нь өгөв.
50 ЭЗЭНий тушаалын дагуу тэд Иошуад өөрийнх нь хүсэн гуйсан Ефраимын уулархаг нутагт орших Тимнат-сера хотыг өгсөнд, тэрээр хот босгон барьж, тэндээ суурьшив.
51 Эдгээр нь Шилод, Хурлын майхны үүдэнд болон ЭЗЭНий өмнө тахилч Елеазар ба Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгуудын ургуудын тэргүүлэгчдийн шодож хуваарилсан газрууд юм. Тийнхүү тэд газар нутгийг хувааж дуусав.