Ром

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16


-Reset+

Бүлэг 14

1 1. Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний бодол санааных нь талаар бүү зарга хий.
2 Бүх юмыг идэж болно гэж итгэдэг хүн байдаг. Харин сул нэгэн нь ногоо иддэг.
3 Иддэг нэгэн нь иддэггүй нэгнээ бүү басамжлаг. Иддэггүй нэгэн нь иддэг нэгнээ бүү шүүг. Учир нь Бурхан түүнийг хүлээн авсан юм.
4 Бусдын боолыг шүүгч та хэн бэ? Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Эзэн түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно.
5 Нэг хүн нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, өөр нэг хүн өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг.
6 Өдрийг сахигч хүн Эзэний төлөө үүнийг сахидаг. Иддэг хүн нь Эзэний төлөө иддэг. Учир нь тэр Бурханд талархал өргөдөг. Иддэггүй хүн Эзэний төлөө иддэггүй. Тэр ч Бурханд талархал өргөдөг.
7 Учир нь бидний хэн нь ч өөрийнхөө төлөө амьдардаггүй. Хэн нь ч өөрийнхөө төлөө үхдэггүй.
8 Хэрэв бид амьдарвал, Эзэний төлөө амьдардаг. Хэрэв бид үхвэл Эзэний төлөө үхдэг. Тиймээс амьдрах ч бай, үхэх ч бай бид Эзэнийх.
9 Учир нь үхэгсэд болон амьд байгсдын аль алиных нь Эзэн байхын тулд үүний тулд л Христ үхээд амилсан билээ.
10 Харин та юунд ах дүүгээ шүүнэ вэ? Эсвэл та юунд мөн ах дүүгээ басамжилна вэ? Учир нь бид бүгдээрээ Бурханы шүүх ширээний өмнө зогсох болно.
11 Учир нь«“Би Өөрийн амьд буйгаар тангараглая.Миний өмнө өвдөг бүхэн сөгдөх болно,Хэл бүхэн Бурханд өчил өргөх болно” гэжЭзэн айлдаж байна»гэж бичигдсэн юм.
12 Тиймээс бидний хүн бүр өөрийнхөө тайланг Бурханд өгөх болно.
13 Иймд цаашид бид бие биеэ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлэх чулуу, эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн.
14 Юу ч өөрөө өөртөө бузар биш, харин аливаа юмыг бузар гэж үздэг хүний хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дотор мэдэн, итгэж байна.
15 Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний төлөө Христ үхсэн юм.
16 Тиймд та нарын хувьд сайн нь бүү муугаар хэлэгдэг.
17 Учир нь Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал нь биш, харин Ариун Сүнс доторх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм.
18 Учир нь Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.
19 Тиймд амар тайванг тогтоодог болон бие биеэ босгон байгуулдаг зүйлсийн хойноос мөшгөцгөөе.
20 Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин тэдгээр нь бүдрүүлэх саад болж иддэг хүний хувьд л бузар муу байгаа юм.
21 Мах идэхгүй, дарс уухгүй, эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн.
22 Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ!
23 Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Яагаад гэвэл итгэлээр биш юм. Итгэлээр биш алив бүхэн нь нүгэл юм.