Амос

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9


-Reset+

Бүлэг 9

1 1. Тахилын ширээний хажууд зогсож буй Эзэнийг би харсан бөгөөдТэр “Босгуудыг нь ганхуулахын тулд баганануудын толгойг нь цохь.Тэдний бүгдийнх нь толгой дээр тэдгээрийг эвд.Тэгээд би тэдний үлдэгдлийг илдээр алах болно.Тэднээс нэг ч оргодол зайлахгүй, нэг ч дүрвэгч зугтахгүй.
2 Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон чтэндээс Миний мутар тэднийг барина.Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс би тэднийг буулгана.
3 Тэд Кармелын орой дээр нуугдсан чБи тэднийг хайн олж, тэндээс барина.Мөн тэд Миний харцнаас өөрсдийгөө далайн ёроолд далдалсан чтэндээс Би могойд тушааж, тэр тэднийг хатгах болно.
4 Мөн тэд өөрсдийн дайснуудын өмнө олзлогдон явсан чтэндээс Би илдэнд тушааж, тэр тэднийг хядах болно.Сайны төлөө бус, харин муугийн төлөө Би Өөрийн мэлмийгээ тэдний эсрэг чиглүүлнэ” гэж айлдав.
5 Түмэн цэргийн Эзэн БУРХАН бол газарт хүрч хайлуулдаг Нэгэн.Газарт оршигч бүхэн гашуудаж, тэд бүгд Нил шиг босож, Египетийн Нил шиг буудаг.
6 Тэнгэрт Өөрийн дээд өрөөгөө барьж,Тэнгэр огторгуйн суурийг дэлхий дээр тавьсан.Тэр далайн усыг дуудаж, газрын гадаргуу дээр асгадаг.Түүний нэр бол ЭЗЭН.
7 “Израилийн хөвгүүд ээ,та нар Миний хувьд Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Би Израилийг Египетийн нутгаас,филистчүүдийг Кафтораас,арамейчуудыг Кирээс авчраагүй юу?
8 Харагтун, Эзэн БУРХАНы мэлмий нь нүгэлт хаанчлал дээр байдаг.Би түүнийг газрын гадаргуунаас устгах болно.Гэсэн ч Би Иаковын гэрийг бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
9 “Учир нь харагтун, Би тушааж байна.Буудайг шигшүүрээр шигшдэгийн адил,Би Израилийн гэрийг бүх үндэстний дунд сэгсрэх болно.Гэвч нэг ч хайрга газарт унахгүй.
10 Миний ард түмний доторх бүх нүгэлтнүүд,«Гай гамшиг биднийг нөмрөхгүй, бидэнд учрах ч үгүй» гэж хэлэгсэд бүгд илдээр үхэх болно.
11 Тэр өдөр Давидын нурж унасан бүхээгийг Би босгож,түүний цөмөрхийнүүдийг шаван битүүлнэ.Мөн Би түүний балгаснуудыг босгож,түүнийг эртний өдрүүдийнх шиг нь дахин байгуулна.
12 Ингэснээр тэд Едомын үлдэгсдийг болон Миний нэрээр дуудагдах бүх үндэстнүүдийг өмчлөх юм” хэмээн үүнийг үйлдэгч ЭЗЭН тунхаглаж байна.
13 ЭЗЭН тунхаглаж байна.“Харагтун, газар хагалагч нь хураагч хүнд,усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед уулс амтат дарсыг дуслуулж,бүх толгод алга болох өдрүүд ирж байна.
14 Би бас Миний ард түмэн болох Израилийн олзлогдогсдоос буцаан авчирч,тэд нуранги хотуудыг дахин босгон амьдрах болно.Тэд бас усан үзэм, үзмийн төгөл тарьж, дарсыг нь уун, цэцэрлэгүүдийг байгуулж,жимсийг нь идэх болно.
15 Би бас тэднийг өөрсдийнх нь газар дээр тарина.Миний тэдэнд өгсөн газраас тэд дахин үндсээрээ таслагдахгүй” гэж чиний Бурхан ЭЗЭН айлдаж байна.