Амос

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9


-Reset+

Бүлэг 3

1 1. Израилийн хөвгүүд болох та нарын эсрэг Египетийн нутгаас Түүний авчирсан бүхэл бүтэн гэр бүлийн эсрэг айлдсан ЭЗЭНий энэ үгийг сонс.
2 “Газар дэлхийн бүх гэр бүлүүдийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон.Тиймээс та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ”.
3 Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхах уу?
4 Арслан ямар ч олзгүй байж ой дотор архирах уу?Залуу арслан ямар нэгэн юмыг бариагүй болбоос,нүхэн дотроосоо архирах уу?
5 Урхинд өгөөш байхгүй бол шувуу нь газарт буй урхинд орох уу?Юу ч баригдаагүй атал, урхи нь газраас дээш өргөгдөх үү?
6 Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү?Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?
7 Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.
8 Арслан нь архирчээ!Хэн үл эмээх вэ?Эзэн БУРХАН айлджээ!Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?
9 Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз.
10 Гэвч тэд зөв юмыг яаж хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд өөрсдийн цайзууддаа хүчирхийлэл болон сүйрлийг нөөцөлжээ”.
11 Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.“Дайсан, энэ нутгийг чинь бүсэлж, та нарын хүчийг сулруулж,та нарын цайзуудыг тонох болно”.
12 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Хоньчин нь арслангийн амнаас хоёр хөл болон чихний тасархайг булаан авдаг шигСамарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булантай, хэвтрийн дэвсгэртэй хамт булаан авч одох болно.
13 Сонсож, Иаковын гэрийн эсрэг гэрчил” гэж Эзэн БУРХАН, түмэн цэргийн Бурхан тунхаглаж байна.
14 “Учир нь Би Израилийн гэм зөрчлийг шийтгэх өдөрт бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ.Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.
15 Би бас өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно.Зааны ясан байшингууд бас сөнөж,агуу байшингуудыг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.