Амос

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9


-Reset+

Бүлэг 4

1 1. Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, энэ үгийг сонс.Та нар ядуу хүмүүсийг дарлаж, гачигдсан хүмүүсийг няц дардаг.Та нар өөрсдийн эзэддээ “Одоо авчир, бид ууя” гэж хэлдэг.
2 Эзэн БУРХАН Өөрийн ариун байдлаар тангарагласан.“Харагтун, тэд та нарыг дэгээгээр болон та нарын сүүлчийн хүмүүсийг загасны дэгээгээр авч явах өдөр та нар дээр ирж байна.
3 Та нар хэрмийн цөмөрхийгөөр гарч,нэг нэгээр чирэгдэн, Хармон уруу хаягдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
4 “Бетел уруу нэвтрэн орж, гэм зөрчлөө үйлд.Гилгалд гэм зөрчлөө олшруул!Өглөө бүр өөрийнхөө тахилуудыг авчирч, гурав хоног бүрд аравны нэгийг өргө.
5 Мөн исгэсэн юмаар талархлын өргөлийг өргө.Сайн дурын өргөлүүдийг зарлан, тэднийг мэдүүл.Учир нь Израилийн хөвгүүд та нар ийнхүү хийх дуртай” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
6 “Гэвч танай бүх хотод Би та нарт цэвэрхэн шүдийг өгсөн ба танай бүх газрыг хүнсний гачигдалд оруулсан юм.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
7 “Түүгээр ч барахгүй ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог татсан.Тэгээд Би нэг хот уруу бороог явуулж, нөгөө хот уруу бороог явуулаагүй.Нэг хэсэгт нь бороо орж байхад, бороо ороогүй хэсэг нь хатсан.
8 Тиймээс хоёр, гурван хот нь ус уухаар өөр хот уруу гэлдрэх болно.Гэвч та нар ханахгүй.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
9 “Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон.Та нарын олон цэцэрлэг, усан үзмийн талбайнуудыг,инжрийн ба чидун моддыг төөлүүр хорхой цөлмөж байсан.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
10 “Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн.Би танай залуусыг олзолсон морьдтай чинь хамт илдээр хядсан.Танай хуарангийн өмхий самхайг Би та нарын хамрын нүх уруу чихсэн.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
11 “Бурхан Содом, Гоморраг хөмөрсөн шиг Би та нарыг хөмөрч,та нар дөлнөөс шүүрэгдсэн цуцал шиг байсан.Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12 “Тэгэхээр Израиль аа, Би чамд ийнхүү хийнэ.Би чамд үүнийг хийх учраас Израиль аа, өөрийн Бурхантайгаа уулзахад бэлтгэгтүн”.
13 Учир нь харагтун, уулсыг бий болгож, салхийг бүтээж,Өөрийн бодлуудаа хүнд тунхагладаг,үүрийн туяаг харанхуй болгож,дэлхийн өндөр газруудад гишгэн явдаг Нэгэн болох Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН Бурхан юм.