Исаиа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66


-Reset+

Бүлэг 35

1 1. Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ.
2 Энэ нь цэцэглэн сагсайж, цэнгэн баясаж, баяр хөөртэйгөөр хашхирна.Ливаны алдар, Кармел ба Шароны сүр хүч түүнд өгөгдөнө.Тэд ЭЗЭНий алдар, бидний Бурханы цог жавхланг харна.
3 Тэнхэлгүй гарыг хүчтэй болгон,суларсан өвдгийг бататгагтун.
4 Хулчгар зүрхтнүүдэд“Зоригтой бай. Бүү ай.Үзэгтүн, та нарын Бурхан өшөө авахаар ирнэ.Бурхан хариуг нь өгөхийн тулд ирэхдээ та нарыг аварна” гэж хэлэгтүн.
5 Тэгээд сохрын нүд нээгдэж,дүлийгийн чих нь онгойно.
6 Тэгээд доголон хүн буга мэт дүүлж,хэлгүй нь баяртайгаар хашхирна.Учир нь цөлөөс ус гарч, Арабад урсана.
7 Хатсан газар цөөрөм болж,цангасан газарт ус ундран,цөөвөр чонын үүр хоноглох газруудад өвс ургамал хулс, зэгснүүд ургана.
8 Тэнд нэгэн их зам харгуй буй болж,Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ.Түүгээр бузар нь явахгүй,тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө.
9 Тэнд нэг ч арслан алга,ямар ч махчин араатан гарч ирэхгүй.Тэнд тэд олдохгүй.Харин золигдогсод л түүгээр алхана.
10 ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж,баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ.Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна.Уй гашуу, санаа алдалт зугтан одож,тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.