Исаиа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66


-Reset+

Бүлэг 12

1 1. Тэр өдөр чи ингэж хэлэх болно.“ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе.Та надад уурласан хэдий ч уураа татаж,намайг тайвшрууллаа.
2 Үзэгтүн, Бурхан бол миний аврал.Би итгэн, айхгүй.ЭЗЭН БУРХАН бол миний хүч ба миний дуу,Тэр миний аврал болов”
3 Тэгээд та нар авралын худгаас баяртайгаар ус татна.
4 Тэр өдөр та нар ингэж хэлэх болно.“ЭЗЭНд талархлыг өргө, Түүний нэрийг дууд.Түүний үйлсийг хүмүүсийн дунд мэдэгд.Түүний нэр өргөмжлөгдсөнийг тэдэнд сануул.
5 Гайхамшигт зүйлсийг хийсэн ЭЗЭНийг магтан дуул.Энэ бүхнийг газар дэлхий даяар мэдүүлэгтүн.
6 Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун.Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.