Исаиа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66


-Reset+

Бүлэг 33

1 1. Өөрсдийг чинь сүйтгээгүй байхад сүйтгэгч,өөрсдийг нь дээрэмдээгүй байхад бусдыг дээрэмдэгчид харамсагтун.Та нар бусдыг сүйтгэхээ болиход,өөрсдийг чинь сүйтгэнэ.Та нар бусдыг дээрэмдэхээ зогсоход,та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.
2 Өө ЭЗЭН,бидэнд нигүүлсэнгүй хандаач.Бид Таныг хүлээнэ.Өглөө бүр Та бидний хүч болж,зовлонтой цагт Та бидний аврал байгаач.
3 Аянгын дуунаар хүмүүс зугтаж,Таныг босоход үндэстнүүд тараагдана.
4 Төөлүүр хорхой шиг та нар олзоо цуглуулна.Царцаа дэвхрэх шиг хүмүүс түүн дээр овооролдоно.
5 ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө.Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.
6 Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан,мэдлэг ба авралын баялаг мөн.ЭЗЭНээс эмээхүй нь түүний эрдэнийн сан билээ.
7 Үзэгтүн, тэдний зоригтнууд нь гудамжинд уйлалдаж,энхийн элч нар нь гашуудан цурхирна.
8 Их замууд хоосрон, аялагчид алга болов.Тэр гэрээг зөрчиж, хотуудыг сүйтгэн,хүнийг ойшоосонгүй.
9 Газар нь гашуудан хатав.Ливан нь ичиж гандав.Шарон нь эзгүй тал мэт болов.Башан ба Кармел ч навчнуудаа гөвөв.
10 “Одоо Би босно” гэж ЭЗЭН айлдаж байна.“Одоо Би өргөмжлөгдөнө.Одоо Би өргөгдөнө.
11 Та нар өвсөөр жирэмсэлж, сүрэл төрүүлнэ.Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана.
12 Хүмүүс нь далдуу мод мэт, галд шатаж буй тастагдсан үүргэнэ мэт шатна.
13 Холынхон та нар, Миний юу хийснийг сонсож,ойрынхон та нар, Миний хүчийг мэдэгтүн” гэв.
14 Сион дахь нүгэлтнүүд айж,бурхангүй хүмүүс түгшүүрт автав.“Бидний хэн маань түймэрдэгч галын дотор амьдарч чадах вэ?Бидний хэн нь мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?”
15 Зөв шударгаар явж, үнэнийг өгүүлж,шударга бус олзыг жигшиж, хахууль авахаас гараа хол байлган,цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн,мууг үзэхгүйн тулд нүдээ аньдаг
16 хүн өндөрт заларч,түүний хоргодох газар нь хадан бэхлэлт байх болно.Түүнд талхыг нь өгч,ус нь элбэг байх болно.
17 Чиний нүд гоо үзэсгэлэнт Хааныг харж,тэд алс холын газрыг үзнэ.
18 Чиний зүрх “Тооллого хийгч хаана байна?Татвар хураагч хаа байна?Цамхаг хянагч хаа байна?” гэж аюулыг тунгаан бодно.
19 Хэн ч ойлгохгүй бэрх яриатай,хэн ч үл ойлгох харь хэлтэйдогшин хүмүүсийг чи цаашид харахгүй.
20 Манай баяр наадмын хот Сионыг харагтун.Энх амгалангийн орон,гадаснууд нь хэзээ ч сугарахгүй,нэг ч аргамж нь тасрахгүй,эвхэгдэхгүй майхан болон Иерусалимыг үзнэ.
21 Тэнд цог жавхлант Нэгэн болох ЭЗЭН бидний төлөө байх болно.Ингэхдээ гол, өргөн сувгийн газар мэт болж,түүгээр сэлүүрт завь хийгээд усан онгоц ч өнгөрөхгүй.
22 Учир нь ЭЗЭН бол бидний шүүгч,ЭЗЭН бол бидний хууль тогтоогч,ЭЗЭН бол бидний хаан мөн бөгөөд Тэр биднийг аварна.
23 Чиний аргамж тайлагдаж,шургийн суурь нь уягдахгүй,дарвуул дэлгэж чадахгүй.Тэр үед тансаг их олз омог чинь хуваагдаж,доголон хүн ч хувь хүртэнэ.
24 “Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй.Тэнд амьдарч байгаа хүмүүсийн нүгэл нь уучлагдах болно.