Сургаалт Үгс

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31


-Reset+

Бүлэг 23

1 1. Захирагчийн хамт зоог барихаар суухдаа өөрийнхөө өмнө юу байгааг сайтар ажигла.
2 Зооглох их хүслэн байгаа бол хоолойндоо хутга тулга.
3 Түүний амттаныг бүү хүс.Учир нь тэр хоол нь хуурмаг юм.
4 Баян болохын тулд нойр хоолгүй зүтгэх хэрэггүй.Энэ бодлоо орхи.
5 Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно.Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөдТэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу.
6 Харамч хүний талхнаас бүү ид, амттаныг нь бүү хүс.
7 Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм.“Ид! Уу!” гэж тэр хүн хэлдэг боловчЗүрх сэтгэл нь чамаас хол байдаг юм.
8 Чи идсэн үмх хоолоо бөөлжиж гаргах болно.Найрсаг үгс чинь ч талаар өнгөрнө.
9 Мунхгийн чихэнд юм дуулгаад хэрэггүй.Учир нь тэрээр мэргэн үгсийг чинь огт хайхрахгүй.
10 Урьдын хил заагаа бүү өөрчил.Өнчин өрөөсөн хүний газарт халдаж үл болно.
11 Учир нь тэдний Золигч үлэмж хүчтэй.Тэрээр тэдний өмнөөс чамайг эсэргүүцнэ.
12 Зүрх сэтгэлээ сахилгад, чихээ мэдлэгийн үгэнд хандуул.
13 Хүүхдээсээ сахилга батыг холдуулж болохгүй.Чи түүнийг саваагаар жанчлаа гээд хүүхэд чинь үхчихгүй.
14 Чи хүүхдэдээ савааны амт үзүүлж бай.Түүний сүнсийг Үхэгсдийн орноос аварна.
15 Хүү минь, хэрэв зүрх чинь мэргэн байвалМиний зүрх ч гэсэн баяр жаргалтай байх болно.
16 Мөн уруул чинь зөв зүйлсийг ярихад,Би үнэхээр баярлах болно.
17 Чиний зүрх нүгэлтнүүдэд бүү атаархаг.Харин ЭЗЭНээс ямагт эмээж амьдар.
18 Ирээдүй гэж үнэхээр бий.Итгэл найдвар чинь ор тас мартагдахгүй билээ.
19 Хүү минь, сонсоод, мэргэн байгтун.Зүрхээ зөв зам дээр байлга.
20 Дарсыг хэт их уудаг, эсвэл махыг хэт их иддэг хүмүүсээс зай барь.
21 Учир нь дарсыг хэтрүүлж уугсад ба цадахаа эс мэдэгсэд нь үгүйрэн хоосрох бөгөөдНойрмог байдал тэднийг ноорхой хувцастай хоцрооно.
22 Төрсөн эцгээ сонс.Эхийгээ өтлөхөд нь бүү үл тоомсорлоорой.
23 Үнэнийг худалдаж авсугай.Харин зарж үл болно.Тэрчлэн мэргэн ухаан, заавар болон оюун ухааныг олж ав.
24 Зөв шударга хүний эцэг үнэнхүү баярлана.Мэргэн хүүг олж авсан хүн түүндээ жаргана.
25 Эцэг, эх чинь жаргалыг эдлэх болтугай.Чамайг төрүүлсэн тэр эмэгтэй баяр хөөртэй байх болтугай.
26 Хүү минь, зүрх сэтгэлээ надад өг.Нүд чинь замыг минь ажиглаад баярлаг.
27 Учир нь садар самуун эм болбоос гүн цооног бөгөөдЗавхай эм болбоос нарийн худаг аж.
28 Тэр дээрэмчин мэт хэн нэгнийг отож хүмүүсийн дундах итгэлгүй хүмүүсийг олшруулдаг.
29 Хэн золгүй вэ?Хэн зовиурлана вэ?Хэн хэрүүл хийнэ вэ?Хэн гомдоно вэ?Хэн шалтгаангүйгээр шарх сорви олов?Хэн улаан нүдлэв?
30 Тэд бол дарстай зууралдагсад ба холимог дарсыг амтлахаар одогсод юм.
31 Улаан байхад нь,Аяган дотор хөөсрөн шуугиж байхад нь,Доошоо зөөлөн урсаж байхад нь,Дарс уруу бүү хар.
32 Эцэст нь тэр хорт могой шиг хатгах болно.
33 Нүд чинь элдвийн юм үзэж, ухаан санаа чинь самуурна.
34 Чи тэнгисийн мандал дээр хэвтэж байгаа, эсвэлУсан онгоцны шургаагны үзүүр дээр нойрсож байгаа хүн шиг байх болно.
35 Тийнхүү чи“Тэд намайг зодож л байсан.Би бэртсэнгүй. Нүдээд л байсан.Би мэдээгүй. Би хэзээ сэрэх бол?Дахиад уух юмсан” гэж хэлнэ.