Сургаалт Үгс

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31


-Reset+

Бүлэг 21

1 1. Хааны зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм.Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг.
2 Хүн бүрийн зам өөрийнх нь нүдэнд зөв харагддаг,Харин ЭЗЭН хүмүүний зүрхийг дэнсэлнэ.
3 Шударга хийгээд зөвийг үйлдэх нь ЭЗЭНд өргөлөөс ч илүү таалагддаг.
4 Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ.
5 Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө.Харин адгуу хүн үнэхээр ядууралд хүрнэ.
6 Худалч хэлээр эрдэнэсийг олж авах явдал ньНүүгээд өнгөрөх үүл ба үхлийн занга мэт буюу.
7 Хар санаатнууд шударга үйлдлээс татгалздаг тулТэдний хүчирхийлэл өөрсдийг нь үгүй хийнэ.
8 Гэмт хүний зам тахир байдаг.Харин гэмгүй хүний хувьд гэвэл түүний хандлага ньзөв шулуун.
9 Хэрүүлч эхнэрийн хамт байшинг хуваалцан сууснаасДээврийн буланд амьдарсан нь дээр.
10 Хар санаатны сэтгэл хорон мууг маш их хүснэ.Хөрш нь түүний нүднээс энэрлийг олж харахгүй.
11 Басамжлагч хүн шийтгэгдэхэд гэнэн нэгэн мэргэн болдог.Харин мэргэн нэгнийг сургамжлавал тэр мэдлэгийг олж авна.
12 Шударга зөв нэгэн нь хар санаатай хүний гэрийг ажигладаг бөгөөдХар санаатныг мөхөл уруу авчирна.
13 Ядуугийн хашхирахыг эс сонсогч ньНэгэн цагт өөрөө хашхирах боловч хариуг эс сонсоно.
14 Сэм өгсөн бэлэг уур хилэнг дарна.Өвөрт нь хийсэн хээл хахууль хилэн хорслыг дарна.
15 Зөвийг үйлдэх нь зөв шударга хүнд баяр хөөр болГэм бурууг хийгчдэд энэ нь айдас болдог.
16 Ухааны замаас төөрсөн хүн үхэгсдийн цуглаанд байраа эзэлнэ.
17 Зугаа цэнгэлд дурлагч хүн ядуурна.Дарс ба тосонд дурлагч хүн баян болохгүй.
18 Хар санаатай хүн зөв шударга нэгний төлөөх золиос бөгөөдЗальхай хүн цэх шулуун нэгний оронд байх болно.
19 Хэрүүлч, уур уцаартай эмэгтэйтэй хамт байснаас цөлд амьдарсан нь дээр.
20 Мэргэн хүний гэрт үнэт эрдэнэс ба тос бий.Харин мунхаг хүн эдгээрийг залгидаг.
21 Зөв шударга ба үнэнийг хайдаг хүн ньАмь, зөв шударга, хүндэтгэлийг олдог.
22 Мэргэн хүн хүчтэнүүдийн хот уруу ч дайрч,Тэдний найдаж байсан бат хэрмийг ч нураана.
23 Ам хэлээ захирдаг хүн аюулаас сэтгэлээ хамгаална.
24 Ичгүүргүй бардам зангаар үйлдэгч нэгний нэр гэвээс“Бардам”, “Их зант”, “Басамжлагч” зэрэг нь аж.
25 Залхуугийн хүслэн түүнийг үхэлд хүргэнэ.Учир нь түүний гар ажиллахаас татгалздаг.
26 Тэрээр бүхэл өдөржингөө шунахайран хүснэ.Харин шударга зөв хүн гар таталгүй өгдөг.
27 Хар санаатны өргөл нь ч бузар болХорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!
28 Хуурамч гэрч мөхөх болно.Харин үнэнийг сонсогч хүн мөнхөд ярих болно.
29 Хар санаатай хүн догшин дүр эсгэнэ.Харин шударга шулуун хүн замаа цэх байлгахыг хичээнэ.
30 ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.
31 Хүлэг морьдыг тулаанд мордоход бэлэн болгосон чЯлалт нь ЭЗЭНий гарт байдаг.