Сургаалт Үгс

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31


-Reset+

Бүлэг 15

1 1. Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна.Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө.
2 Мэргэн хүний хэл мэдлэгийг зуучилдаг болМунхаг ам мунхаглал урсгадаг.
3 ЭЗЭНий мэлмий хаа ч байдаг баХорон мууг хийгээд сайныг хардаг.
4 Анагаадаг хэл амийн мод юм.Харин хазааргүй хэл сүнсийг бусниулдаг.
5 Мунхаг хүн эцгийнхээ сургамжийг эс тоомсорлодог.Харин зэмлэлийг хүлээн авдаг нь хэрсүү хүн мөн.
6 Шударга зөв хүний гэрт үлэмж их баялаг байдаг.Харин хорон санаатны орлого гай зовлон билээ.
7 Мэргэн хүний уруул мэдлэгийг дэлгэрүүлдэг болМунхгуудын зүрх тийм биш юм.
8 Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм.Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.
9 Хар санаатны зам ЭЗЭНий хувьд жигшүүртэй боловчШударга зөвийн араас явагчдыг Тэр хайрладаг.
10 Хатуу шийтгэл замаасаа гажигч нарт зориулагджээ.Зэмлэлийг үзэн ядагч нь үхнэ.
11 Үхэгсдийн орон хийгээд Сүйрэл ЭЗЭНий өмнө ил байдаг болХүмүүсийн зүрх сэтгэл бүр ч ил байх бус уу?
12 Басамжлагч нэгэн өөрийг нь зэмлэгчийг хайрладаггүй.Тэрээр мэргэн хүн уруу зүглэхгүй.
13 Зүрх жаргалтай бол нүүр царай хөгжилтэй.Харин зүрх гутрах үед сүнс эмтрэнэ.
14 Гярхай хүний оюун ухаан мэдлэгийг эрж хайдаг.Харин мунхгуудын ам мунхаглалыг л зооглодог.
15 Зовж шаналсан хүмүүсийн бүх л өдрүүд муу муухай.Харин хэний зүрх хөгжилтэй байна,Түүнд найр наадам үл тасарна.
16 Асар их хөрөнгөтэй сэтгэл түгшиж сууснаас,Бага сага юмтай ЭЗЭНээс эмээж суусан нь хавьгүй дээр.
17 Үзэн ядалтаар бордсон тарган шарын махнаас,Хайр буй газрын өвсөн хоол нь дээр.
18 Хурц зантай хүн хэрүүлийг өдөөдөг болУурлахдаа удаан хүн хэрүүл маргааныг намжаадаг.
19 Залхуугийн зам үүргэнэн хашаа мэт аж.Шударга хүмүүсийн зам шулуун аж.
20 Мэргэн хүү эцгийгээ баярлуулдаг.Харин мунхаг хүн эхийгээ басамжилдаг.
21 Ухаанаар тарчиг хүнд мунхаг үйл үйлдэх нь баяр хөөр болдог болУхаарагч хүн цэх замаар явдаг.
22 Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ.Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй.
23 Оновчтой хариулт хүнийг баяртай болгодог.Цагаа олсон үг юутай сайхан бэ!
24 Амийн зам мэргэн хүнийг дээшээ дагуулдаг юм.Энэ нь түүнийг доор буй Үхэгсдийн орноос хол явуулахын тулд юм.
25 ЭЗЭН бардам хүний гэрийг нураана.Харин бэлэвсэн эмэгтэйн хил хязгаарыг Тэр тогтоож өгнө.
26 Хорон муу төлөвлөгөөнүүд ЭЗЭНий хувьд жигшүүртэй болЗөв үгс Түүнд тааламжтай.
27 Хууль бусаар ашиг олдог нэгэн гэр бүлдээ гай зовлон авчирдаг.Харин хээл хахуулийг үзэн ядагч нь амьтай.
28 Шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг.Харин хар санаатай хүний ам хорон муугаар бөөлжинө.
29 ЭЗЭН хар санаатнаас хол байдаг атлааШударга зөв хүний залбирлыг сонсдог.
30 Дулаахан харц зүрхийг баярлуулдаг.Сайн мэдээ ясанд эм болдог.
31 Хэний чих амь өгөгч зэмлэлийг сонсоно,Тэр хүн мэргэдийн дунд амьдарна.
32 Хэн сахилгыг үл ойшооно,Тэр өөрийгөө жигшиж байгаа хэрэг.Харин зэмлэлийг сонсдог хүн ухааныг олж авна.
33 ЭЗЭНээс эмээхүй нь хүнд мэргэн ухааныг сургадаг.Даруу зан нь алдар хүндийн өмнө ирнэ.