Еврей

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13


-Reset+

Бүлэг 10

1 1. Учир нь Хуульд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг тул Хууль жил бүр байнга өргөдөг өнөөх л тахилуудаар, ойртон ирэгчдийг хэзээ ч төгс болгож чадахгүй.
2 Эс бөгөөс, үйлчлэгчид нь нэгэнтээ цэвэршүүлэгдээд нүглийн мөс чанар нь цаашид байхгүй болсон тул тахилуудыг өргөхөө больсон байх байсан биш үү?
3 Харин эдгээр тахил жилээс жилд нүглийн сануулга болдог.
4 Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм.
5 Тиймээс Тэр ертөнцөд ирэхдээ“Та өргөл ба тахилыг хүсээгүй,Харин Та Надад бие бэлдсэн.
6 Нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та таалаагүй.
7 Тэгээд Би«Үзэгтүн. Бурхан минь,Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ.Миний тухай хуйлмал номд бичигдсэн» гэж хэлсэн”гэв.
8 Дээрхийг хэлэхдээ “Тахил ба өргөл, нүглийн төлөөх бүх шатаалт тахил ба өргөлийг Та хүсээгүй. Та тэднийг таалаагүй. (Эдгээр нь Хуулийн дагуу өргөгддөг)” гэсэн.
9 Дараа нь Тэр “Үзэгтүн. Таны хүслийг үйлдэхээр Би ирлээ” гэж айлдав. Тэр хоёрдахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг.
10 Энэхүү хүслээр бид Есүс Христийн нэг удаа бүгдийн төлөө биеэ өргөсөн өргөлөөр дамжуулан ариусгагдсан юм.
11 Тахилч болгон өдөр бүр үйлчлэн, нүглийг хэзээ ч зайлуулж үл чадах өнөөх л тахилуудаа дахин дахин өргөсөөр зогсдог.
12 Харин Тэр үүрд нүглийн төлөө нэг тахилыг өргөөд, Бурханы баруун гарт заларсан бөгөөд
13 Өөрийнх нь дайснуудыг хөлийнх нь гишгүүр болгох хүртэл тэр үеэс хойш хүлээж байна.
14 Учир нь Христ ариун болгогдогсдыг ганц тахилаар үүрд төгс болгожээ.
15 Ариун Сүнс бидэнд мөн гэрчилдэг. Учир нь Тэр
16 “Эзэн айлдаж байна.«Тэр өдрүүдийн дараа тэдэнтэй байгуулах Миний гэрээ энэ юм.Би Өөрийн хуулиудыг тэдний зүрхэнд тавина.Би тэдгээрийг тэдний ухаан санаанд бичнэ»гээд,
17 цааш нь«Би цаашид тэдний нүглүүд,Тэдний хууль бус явдлыг санахгүй»”гэжээ.
18 Эдгээр зүйлсийн уучлал байгаа газар нүглийн төлөөх тахил цаашид байхгүй болдог.
19 Иймд ах дүү нар аа, бидэнд Есүсийн цусаар,
20 Өөрийн махан бие болох хөшгөөр дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул,
21 мөн бидэнд Бурханы гэр дэх аугаа Тахилч байгаа тул
22 бузар мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд өөрсдийн зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, үнэн зүрхээрээ ойртон очицгооё.
23 Өөрсдийн найдварын хүлээн зөвшөөрлөө гуйвалгүй бат баримталцгаая. Учир нь Амлагч нь итгэмжит билээ.
24 Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя.
25 Ингэхдээ зарим хүмүүсийн зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя.
26 Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй.
27 Харин шүүлт хийгээд эсэргүүцэгчдийг шатаах галын хилэнг айн чичирч хүлээх нь үлдэнэ.
28 Мосегийн Хуулийг үл хэрэгсэгч хүн хоёр буюу гурван гэрчийн гэрчлэлээр өршөөлгүй үхдэг.
29 Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?
30 Учир нь “Өшөө авалт нь Минийх. Хариуг нь Би өгнө” гээд, дахиж “Эзэн Өөрийн хүмүүсийг шүүнэ” гэж айлдсан Түүнийг бид мэднэ.
31 Амьд Бурханы гарт орох нь аймшигтай хэрэг мөн.
32 Та нар өнгөрсөн өдрүүдээ, гэгээрүүлэгдсэнийхээ дараа зовлонгийн үлэмж зөрчлийг тэвчсэнээ санагтун.
33 Буруутгал болон цөхрөл дотор нийтийн үзмэр болж, тийнхүү ад үзэгдсэн тэдгээр хүмүүсийн хамсаатан болж байсан.
34 Учир нь илүү сайн мөнхийн өмч хөрөнгөтэйгөө та нар мэдэх тул хоригдогсдод энэрэнгүй хандаж, эд хөрөнгийг чинь булаан авахад ч баяр хөөртэй байсан.
35 Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун.
36 Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй.
37 “Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ.Тэр саатахгүй.
38 Харин Миний зөвт нэгэн итгэлээр амьдрах бөгөөдХэрэв тэр ухрах аваас Миний сэтгэл түүнийг таалахгүй”гэжээ.
39 Харин бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ.