Мика
Бүлэг 6
1 1. ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун.“Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж,толгодод дуу хоолойгоо сонсго.
2 Уулс болон дэлхийн мөнхийн суурь аа,та нар ЭЗЭНий буруутгалыг сонсогтун.Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмний эсрэг заргатай.Тэрээр Израильтай ч маргалдах болно.
3 Миний ард түмэн, Би та нарт юу хийсэн юм бэ?Би та нарыг яаж ядраасан юм бэ?Надад хариулагтун!
4 Үнэхээр Би та нарыг Египетийн нутгаас авчирч,боолчлолын гэрээс золин аварсан.Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.
5 Моабын хаан Балак юу зөвлөж,Беорын хүү Балаам түүнд Шиттимээс Гилгал уруу юу гэж хариулж байсныг одоо санаач, ард түмэн минь.Ингэснээр та нар ЭЗЭНий зөв үйлсийг мэдэх юм”.
6 Би ЭЗЭН уруу юутай очиж,өндөрт орших Бурханы өмнө бөхийх вэ?Би Түүн уруу шатаалт тахил, нэг наст тугалуудтай очих уу?
7 Мянга мянган хуц,арван мянган тосон голд ЭЗЭН баярладаг уу?Би өөрийн тэрслүү үйлсийнхээ төлөө ууган хүүгээ,сэтгэлийнхээ нүглийн төлөө биеийнхээ үрийг өргөх үү?
8 Хүн ээ, юу нь сайн болохыг Тэр чамд айлдсан.Шударгыг үйлд, энэрлийг хайрла,өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?
9 ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөдТаны нэрнээс эмээх нь эрүүл саруул ухаан билээ.“Сонсогтун, овог оо! Цагийг нь хэн тогтоосон бэ?
10 Хорон муу гэрт хорон муугийн эрдэнэстэй болон хараагдсан богино хэмжүүртэй хүн байхгүй юу?
11 Муу жинлүүр, хуурамч дэнсийг би зөвтгөж болох уу?
12 Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн.Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.
13 Тиймээс Би бас чамайг өвчлүүлж,цохиж унаган, нүглийн чинь төлөө чамайг хоосруулна.
14 Чи идэх боловч цадахгүй бөгөөд гэдэс чинь өлсгөлөн байна.Чи аюулгүй байхын тулд зайлуулах гэж оролдовч чи юу ч хадгалахгүй.Чи юу хадгална, түүнийг чинь Би илдэнд өгөх болно.
15 Чи тариалах боловч хураахгүй.Чи чидун шахах боловч өөрийгөө тосоор тослохгүй.Мөн усан үзмийг шахах боловч чи дарс уухгүй.
16 Та нар Омрийн тогтоолууд болон Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж,Тэдний зөвлөгөөгөөр алхдаг.Тийм учраас Би та нарыг сүйрүүлж,оршин суугчдыг чинь элэг доог болгоно.Та нар Миний ард түмний зэмлэлийг үүрэх болно”.
Мика 5. Мика 7