Мика

Бүлэг: 1 2 3 4 5 6 7


-Reset+

Бүлэг 1

1 1. Иудагийн хаад болох Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын Микад ирсэн ЭЗЭНий үг. Үүнийг тэр Самари болон Иерусалимын талаар харсан.
2 Ард түмнүүд ээ, та нар бүгд сонсоцгоо!Дэлхий хийгээд түүнд багтдаг бүгд ээ, сонсогтун!Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчилнэ.Эзэн Өөрийн ариун сүмээс,
3 Үзэгтүн, ЭЗЭН Өөрийн ариун газраас гарч ирж байна.Тэр доош буун, дэлхийн өндөр газрууд дээр гишгэчих болно.
4 Түүний дор уулс нь хайлж, хөндий талууд хуваагдах нь Галын өмнөх лав мэт хайлан урсаж,эгц газраар доош цутгах ус мэт байна.
5 Энэ бүгд нь Иаковын тэрслэл,Израилийн гэрийн нүглүүдийн төлөө юм.Иаковын эсэргүүцэл нь юу вэ?Самари биш гэж үү?Иудагийн өндөр газрууд нь юу вэ?Иерусалим биш гэж үү?
6 Тиймээс Би Самарийг задгай газар дахь сүйрлийн овоо,усан үзмийн төгөл суулгах газар болгоно.Би түүний чулуунуудыг хөндий уруу асгаж, суурийг нь ил гаргана.
7 Түүний бүх шүтээн нь бяцлагдаж,олсон бүгд нь галаар шатаагдана.Түүний бүх хөргийг нь би устгана.Учир нь тэр эдгээрийг янхны ашгаас цуглуулсан учиртэдгээр нь янхны ашиг уруугаа буцна.
8 Үүнээс болж би гашуудаж, уйлах ёстой.Би хөл нүцгэн, шалдан явах ёстой.Би цөөвөр чоно мэт гаслан, тэмээн хяруул мэт энэлэх ёстой.
9 Түүний шарх нь эдгэршгүй бөгөөд Иудад хүрч иржээ.Энэ нь миний ард түмний дааман хаалганд, бүр Иерусалимд хүрсэн.
10 Гатад үүнийг бүү хэл, ердөө уйлж болохгүй.Бет-ле-афрад шороонд өнхрөгтүн.
11 Шафирын оршин суугч аа,ичгүүрт нүцгэн биеэрөөрсдийнхөө замаар яв.Заананы оршин суугч гарч ирдэггүй.Бет-езел гашуудаж “Тэр чамаас хамгаалалтыг чинь авах болно” гэдэг.
12 ЭЗЭНээс Иерусалимын дааман хаалга уруу гамшиг бууж ирснээс болжМаротын оршин суугч сайныг хүлээсээр дорой болдог.
13 Лахишийн оршин суугч аа, морьдоо тэргэнд хөллөөрэй.Лахиш нь Сионы охинд нүглийн эхлэл байсан юм.Учир нь Израилийн тэрслүү үйлс нь чамаас олдсон юм.
14 Тийм учраас чи Морешет-гатын өмнөөс хагацлын бэлгийг өгөгтүн.Ахзибын гэрүүд нь Израилийн хаадыг хуурах болно.
15 Марешагийн оршин суугч аа, Би эзэмшигч нэгнийг та нар дээр авчирна.Израилийн яруу алдар нь Адулламд орж ирэх болно.
16 Та нарын баяр баясгалан болох хүүхдүүдээ бодож өөрсдийгөө халзан болгон, үсээ хус.Бүргэд мэт их халзан бол.Тэд та нараас салан одож цөлөгдөх болно.