Шүүгчид

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21


-Reset+

Бүлэг 14

1 1. Самсон Тимнад очоод, тэнд Филист охидын нэгийг харжээ.
2 Тэрээр буцаж ирээд, эцэг эхдээ—Би Тимнад нэгэн бүсгүйг харав. Тэр нь Филист охидын нэг юм. Одоо түүнийг надад эхнэр болгон авч өгөөч гэсэнд
3 эцэг эх нь түүнд—Манай бүх хүмүүсийн дунд, эсвэл чиний хамаатнуудын охидын дотор эмэгтэй хүн байхгүй болчихоод хөвч хөндүүлээгүй филистчүүдээс чи эхнэр авахаар явах гэв үү? гэсэн хэдий ч Самсон эцэгтээ—Түүнийг надад авч өгөгтүн. Тэр л надад тохирч байна гэлээ.
4 Харин энэ нь ЭЗЭНий хүсэл болохыг түүний эцэг эх хоёр мэдсэнгүй. Учир нь ЭЗЭН филистчүүдийн эсрэг шалтаг хайж байв. Тэр үед филистчүүд Израилийг захирч байв.
5 Ингээд Самсон эцэг эхийнхээ хамт Тимна уруу явж, Тимнагийн усан үзмийн тариалангийн талбайд хүрч ирэв. Гэнэт нэгэн залуу арслан архиран Самсоныг чиглэн ирэв.
6 ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд тэрээр гартаа юу ч бариагүй боловч ишгийг тастчих мэт арсланг хүү татав. Харин тэр үйлдсэн хэргээ эцэг эхдээ хэлсэнгүй.
7 Тэгээд Самсон явж, тэр эмэгтэйтэй ярилцав. Тэр эмэгтэй Самсонд үзэсгэлэнтэй харагджээ.
8 Хэсэг хугацааны дараа Самсон тэр эмэгтэйг авахаар буцаж ирэхдээ нөгөө арслангийн сэгийг үзэхээр очвол арслангийн биенд зөгийн үүр ба зөгийн бал байв.
9 Тэрээр балыг гараараа утган авч, замдаа идсээр цаашаа явав. Тэр эцэг эх дээрээ ирж балаасаа өгсөнд тэд ч идэв. Гэвч түүнийг арслангийн биенээс цуглуулж авснаа тэдэнд хэлсэнгүй.
10 Тэгээд эцэг нь нөгөө эмэгтэй уруу очсон бөгөөд Самсон тэнд найр хийв. Учир нь залуу эрчүүдийн үйлддэг заншил ийм байжээ.
11 Хүмүүс Самсоныг хараад, түүний хамт байх гучин нөхдийг авчрав.
12 Самсон тэдэнд—Би та нараар нэгэн оньсого таалгая. Хэрэв та нар найрын долоон хоногийн дотор түүнийг тааж, надад хэлж өгвөл би та нарт гучин маалинган цамц, гучин хувцас өгнө.
13 Харин хэрэв та нар түүнийг тайлж чадахгүй бол гучин маалинган цамц, гучин хувцас надад өгөгтүн гэхэд тэд—Оньсогоо таалгагтун, бид сонсъё хэмээцгээв.
14 Самсон тэдэнд—Идэгчээс идэх юм гарав.Хүчтэнээс амттай зүйл гаравгэв. Гурван хоног болсон ч тэд оньсогыг тайлж эс чадав.
15 Дөрөв дэх өдөр болсонд тэд Самсоны эхнэрт хандаж—Тэр оньсогын тайллыг бидэнд хэлэхээр нөхрөө ятгагтун. Эс тэгвээс бид чамайг болон эцгийн чинь гэрийг галдан шатаана. Чи биднийг ядууруулахын тулд урьсан юм уу? Үгүй гэж үү? гэлцэн занав.
16 Эхнэр нь Самсоны өмнө уйлан—Чи зөвхөн намайг үзэн яддаг, чи надад хайргүй. Чи манай ард түмний хөвгүүдэд оньсого таалгасан хирнээ надад түүнийг тайлсангүй хэмээв. Самсон түүнд—Үзэгтүн. Би эцэг эхдээ ч түүнийг тайлсангүй. Тэгээд чамд тайлах болж байна уу? гээд халгаасангүй.
17 Эхнэр нь найр үргэлжлэх долоо хоногийн туршид Самсоны өмнө уйлав. Эхнэр нь түүнд амар заяа үзүүлэхгүй байсан тул долоо дахь хоногт нь Самсон эхнэртээ хэлэв. Тэгээд тэр эмэгтэй өөрийн ард түмний хөвгүүдэд тайллыг хэлж өгөв.
18 Долоо дахь өдөр нар жаргахаас өмнө хотын хүмүүс Самсонд—Балаас амттай нь юу вэ?Арслангаас хүчтэй нь юу вэ?гэхэд Самсон тэдэнд—Хэрэв та нар миний охин тугалаар хагалаагүй болминий тааврыг тааж чадахгүй байхсангэв.
19 Тэгээд ЭЗЭНий Сүнс Самсоны дээр хүчтэйгээр бууж, Тэр Ашкелон уруу яваад, тэндхийн гучин оршин суугчийг алаад, хувцсыг нь авч оньсого таасан хүмүүст өгөв. Уур хилэн нь бадарсаар тэрээр эцгийнхээ гэрт буцаж ирэв.
20 Харин Самсоны эхнэр түүний анд найзуудын нэгнийх нь эхнэр болов.