1 Иохан

Бүлэг: 1 2 3 4 5


-Reset+

Бүлэг 1

1 1. Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн Амийн Үгийн тухай —
2 Тэрхүү амь нь илэрхийлэгдсэн. Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илэрхийлэгдсэн мөнх амийг бид үзсэн, мөн та нарт гэрчилж, тунхаглаж байна. —
3 Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхаглаж байна. Ингэснээр та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бидний нөхөрлөл нь Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөх нөхөрлөл билээ.
4 Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид та нарт эдгээрийг бичлээ.
5 Бурхан бол гэрэл, мөн Түүний дотор харанхуй огт байхгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна.
6 Хэрэв бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад, харанхуй дотор алхаж байвал бид худал хэлж, үнэнийг үйлддэггүй ажээ.
7 Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биетэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.
8 Хэрэв бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга.
9 Хэрэв бид нүглээ хүлээн зөвшөөрвөл Тэрээр итгэмжит, зөвт бөгөөд бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.
10 Хэрэв бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидний дотор Түүний үг алга.