Иона
Бүлэг 2
1 1. Тэгээд Иона загасны гэдсэн дотроос өөрийн Бурхан ЭЗЭНд залбирсан.
2 Тэр—Би өөрийн зовлон гунигаас ЭЗЭНийг дуудахадТэр надад хариулсан.Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахадТа миний дууг сонссон.
3 Учир нь Та намайг гүн уруу,далайн зүрх уруу хаясан бөгөөдусны урсгал намайг нөмөрчээ.Таны бүх сүйтгэгчид болон их давалгаанууд миний дээгүүр өнгөрсөн.
4 Иймээс би “Би Таны мэлмийнээс зайлуулагдсан.Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ” гэж хэлэв.
5 Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж,гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов.
6 Би уулсын бэл уруу уруудан,дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа.Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан.
7 Би ухаан балартах үедээ ЭЗЭНийг санав.Миний залбирал Тан уруу,Таны ариун сүмд хүрсэн билээ.
8 Хий хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүсөөрсдийн итгэмжит байдлыг умартдаг.
9 Харин би талархлын дуугаар Танд тахил өргөнө.Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв.
10 Тэгэхэд ЭЗЭН загасанд тушаасанд, тэр нь бөөлжин Ионаг хуурай газар гаргав.