Гашуудал
Бүлэг 2
11. Сионы охиныг Эзэн Өөрийн уур хилэнт үүлээр яасан их бүрхэнэ вэ!Тэрээр Израилийн сүр жавхланг тэнгэрээс газар уруу хаяж,Өөрийн уурын өдөрт Тэрээр Өөрийн хөлийн гишгүүрийг дурссангүй.
2 Эзэн Иаковын бүх сууцыг залгиж, хэлтрүүлсэнгүй.Уур хилэндээ Тэрээр Иудагийн охины бүх бэхлэлтүүдийг нурааж,Газартай нь тэгшлэв.Тэр хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлалаа.
3 Догшин уурандаа Тэрээр Израилийн бүх хүчийг тастав.Тэр Өөрийн баруун мутрыг дайснуудын өмнөөс татан авлаа.Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт Тэр Иаковын дотор шатав.
4 Тэрээр дайсан мэт Өөрийн нумаа татжээ.Тэрээр өстөн мэт Өөрийн баруун мутрыг тавин, нүдэнд тааламжтай бүхнийг хядав.Сионы охины майханд Тэр Өөрийн хилэнг гал мэт цутгалаа.
5 Эзэн дайсан мэт болжИзраилийг залгижээ.Тэрээр түүний бүх ордныг залгиж, түүний бэхлэлтүүдийг устгаж,Иудагийн охинд уй гашуу болон гаслалыг нэмэгдүүлэв.
6 Тэрээр цэцэрлэгт хандсан мэт Өөрийн асарт зэрлэгээр хандаж,Өөрийн товлосон хурлын байрыг устгав.Тогтоогдсон баярууд болон амралтын өдрүүдийг ЭЗЭН Сионд мартуулж,Өөрийн уурын зэвүүцэл дотор Тэрээр хаан болон тахилчийг жигшив.
7 Эзэн Өөрийн тахилын ширээг огоорч, Өөрийн ариун газрыг орхив.Түүний орднуудын хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв.Тогтоогдсон баярын өдөрт байгаа мэт тэд ЭЗЭНий өргөөнд шуугилджээ.
8 Сионы охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийдэв.Тэрээр шугам татаж, Өөрийн мутрыг сүйтгэхээс холдуулаагүй бөгөөдТэрээр хана хэрэм болон хамгаалалтыг гашуудуулсан юм.Тэд хамтдаа сульдан доройтов.
9 Түүний дааман хаалгууд газарт шигдэн орсон бөгөөдТэрээр түүний түгжээнүүдийг эвдэж устгалаа.Түүний хаан болон хан хөвгүүд нь үндэстнүүдийн дунд байна.Хууль ч цаашид байхаа болив.Мөн түүний эш үзүүлэгчид ЭЗЭНээс үзэгдэл үзэхээ болив.
10 Сионы охины ахмадууд газар сууна, тэд чив чимээгүй байна.Тэд толгой дээрээ шороо цацажӨөрсдөдөө таар бүсэлжээ.Иерусалимын онгон охид толгойгоо газар хүртэл гудайлгажээ.
11 Нулимснаас болж нүд минь сүүмийж, сүнс минь ихэд зовжээ.Хотын гудамжинд багачууд болон нялхас үрэгдэх үеийн миний ард түмний охины сүйрлийн улмаас зүрх минь газарт асгарав.
12 Тэд хотын гудамжнуудад шархадсан эр мэт үрэгдэж байхдаа,эхийнх нь энгэрт тэдний амь асгарах үед тэд эхчүүддээ“Тариа болон дарс хаана байна вэ?” гэх юм.
13 Чамайг би хэрхэн зэмлэх вэ?Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлүүлэх вэ?Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ?Учир нь чиний сүйрэл далай шиг уудам аж.Хэн чамайг эдгээж чадах вэ?
14 Чиний эш үзүүлэгчид чиний төлөө хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харсан.Тэд чамайг олзноос гаргахын тулд чиний гэм бурууг дэлгэж тавиагүй,харин тэд чиний төлөө хуурамч болон төөрөлдүүлэх зөнгүүдийг үзэв.
15 Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина.Тэд Иерусалимын охин уруу исгэрэн, толгойгоо сэгсэрч,“Тэдний «Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан» хэмээн хэлж байсан хот энэ үү?” гэлцэнэ.
16 Бүх дайснууд чинь чиний эсрэг амаа томоор ангайлгасан.Тэд исгэрэн, шүдээ хавирна.Тэд “Бид залгив!Бидний хүлээж байсан тэр өдөр нь гарцаагүй энэ өдөр мөн.Бид хүрэв, бид үзэв” гэж байна.
17 ЭЗЭН Өөрийн зорьсноо хэрэгжүүлэв.Эртний өдрүүдээс Өөрийн тушаасан Өөрийн үгээ Тэрээр гүйцэлдүүлэв.Тэрээр өршөөлгүйгээр чулуудаж, чиний дээр дайснуудыг чинь баясгав.Тэрээр өстнүүдийн чинь чадлыг өргөмжлөв.
18 Тэдний зүрх Эзэн уруу хашхирч,“Сионы охины хана хэрэм ээ, нулимс өдөр шөнөгүй гол мэт доош урсаг.Өөртөө чөлөө бүү өг, нүд чинь бүү амраг.
19 Босогтун, шөнийн харуулуудын эхэнд шөнөөр чангаар хашхир.Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга.Гудамж бүрийн эхэнд өлссөнөөс болж үрэгддэг балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүн уруу гараа дээш өргө”.
20 Хар. ЭЗЭН, үзэгтүн!Хэнийг Та ингэв?Эмэгтэйчүүд өөрсдийн үр хүүхдийг, эрүүл төрсөн балчир хүүхдүүдийг идэх ёстой юм гэж үү?Эзэний ариун газарт эш үзүүлэгч болон тахилч алуулах ёстой юм гэж үү?
21 Гудамжинд газар дээр хөгшин залуугүй хэвтэцгээнэ.Миний онгон охид болон залуус минь илдэнд унажээ.Та Өөрийн уурын өдөрт хядаж, Та өршөөлгүйгээр устгалаа.
22 Та тогтоогдсон баярын өдрүүдийнх шиг айдсуудыг минь тал бүрд дуудав.ЭЗЭНий уурын өдөрт зугтсан буюу амь гарсан хэн ч байсангүй.Миний төрүүлж, өсгөсөн тэднийг дайсан минь үгүй хийлээ.