Соломоны Дуун
Бүлэг 2
1 1. Би бол Шароны сарнай, талын сараана цэцэг билээ.—
2 Охидын дундаас миний хонгор өргөст ургамал дундах сараана цэцгийн адил байдаг билээ.—
3 Залуусын дундаас миний хайрт ойн дундах алимын мод адил байдаг билээ.Түүний сүүдэрт би үлэмж таашаалыг аван суухаджимс нь ч надад чихэрлэг амттай байв.
4 Намайг тэрээр цайллагын танхимдаа аваачив.Миний дээгүүрх түүний туг нь хайр юм.
5 Үзэмтэй боовоор намайг тэтгэн,алимаар намайг сэргээгээч.Учир нь би дурлалдаа шаналжээ.
6 Түүний зүүн гар миний толгой дор байж,баруун гар нь намайг тэврэг.—
7 Иерусалимын охид оо,хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—
8 Сонсогтун! Хайрт минь!Харагтун, уулан дээгүүр харайсаар,толгод дээгүүр үсэрсээр тэр ирж явна.
9 Миний хайрт зээр эсвэл идэр бугатай адил бөлгөө.Харагтун, хананы маань цаана тэр зогсоод,цонхоор харж, сараалжаар цухуйна.
10 Миний хайрт надад хэлэх нь“Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя.
11 Хараач, өвөл өнгөрч, бороо зогсож арилав.
12 Газарт цэцэгс хэдийн ургаж,Дуу хуурын цаг ирж, нутагт маань хүүрзгэнийн дуу сонсогдоно.
13 Инжрийн мод жимсээ боловсруулж,цэцэглэж буй усан үзмийн модод анхилуун үнэрээ тараана.Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь, хамтдаа явъя!” гэнэ.
14 Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчинд буй тагтаахан минь ээ,надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч.Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.
15 Усан үзмийн талбайг маань цэцэглэж байхадсүйтгэн буй бяцхан үнэгнүүдийг,тэр үнэгнүүдийг бидэнд барьж өгөөч.
16 Хайрт минь минийх бөгөөд би түүнийх билээ.Тэрээр сүргээ сараана цэцэгсийн дунд бэлчээдэг.
17 Сэрүү татаж, сүүдэр арилах хүртэл,хайрт минь, буцан ирж,Бетерийн уулс дээрх ооно,эсвэл идэр буга шиг байгаач.